04 December 2012

Domain name бодож олох

Вэбтэй болох хүсэлтэй хүмүүст зориулсан пост. Үйл ажиллагаа юм уу нэртэйгээ холбоотой гоё domain name авах хэрэгтэй. Тухайлбал: Говь-Алтайн Бигэр сум өөрийн сайттай болох гэж байгаа бол bigger.mn гэж аваг. Тэгээд гоё слоган зохиох хэрэгтэй. Эсвэл эрэгтэйчүүдийн бэлгийн сулрал эмчилдэг эмнэлгийн сайт 1-2-3-3-3.com хаягтай байж болно. Заавал түгээмэл .mn, .com домэйн авах шаардлагагүй. Олон улсын төлбөрийн карттай бол дурын улсынхыг авч болно. Tuvalu нэртэй хэдэн арлаас бүрдэх улс .tv домэйн зарснаараа л бараг оршин тогтнож байгаа. Djibouti улсынх .dj, тиймээс DJ-нүүд сонирхоход илүүдэхгүй. За тэгээд domain-ий өргөтгөлтэй нь нийлүүлж уншихад утга учиртай байхаар нэр яаж л бол яаж зохиож болно. Жишээ: машины наклад зардаг дэлгүүр Andorra-гийн .ad domain аваад, нэрээ nakl гэж өгөхөд л хаяг нь www.nakl.ad болчихно. Фантазид хил хязгаар үгүй, тиймээс боломжийн тоо одны тооруу дөхнө.
За тэгээд төгсгөлд нь посттой ямарч хамааралгүй 2 printscreen. Жадамбаагаас дээр үед ирсэн файл.
 
Ардчилсан намын сайт хэдэн сарын өмнө.

1 comment:

  1. Minnesota-d MN gej tovchildog bolohor Mongoliin .mn -iig Minnesota-iin companiud sonirhdog gej sonsson ...

    ReplyDelete