31 December 2012

Баярын ерөөл

Бид удахгүй айл амьтнаар зочилохоор гэрээсээ гарлаа. Шинэ оныг аавындаа угтах болов уу. Тэгээд 12 цагаас хойш найзуудтай уулзах байх. Тиймээс блогд пост нэмэгдэхгүйгээр 2013 оныг гаргах нь. Ингээд энэ оны сүүлийн постод уншигчиддаа мэндчилгээ, ерөөл дэвшүүлье.
Ирж буй 2013 ондоо... өөрийнхөөрөө амьдарч:
Ажил хөдөлмөртөө бүрэн төвлөрч:
Үзэл бодлоо хатуу хамгаалж:
Ядарсан нэгэндээ тусалж:
Болчимгүй нөхдүүдээс зайгаа барьж:
Ямарч нөхцөл байдалд арга зам олж байхыг:
ЕРӨӨЕ! 

Та бүхэнд хамт байгаад баярладаг шүү. Пид-пад! (Шампанск буудуулав).
Aан! 3,14z! Нүд!

2 comments:

  1. happy new year!!!
    Best wishes for your life & blog

    ReplyDelete
    Replies
    1. Блогийн нийт бие бүрэлдэхүүнд болон нийт уншигчдад шинэ 2013 оны мэнд дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөхийн ялдамд өөрийн үнэтэй цаг заваа зарцуулан, оюун бодол, сэтгэл зүтгэлээ шингээн байж хүргэсэн мэдээлэл бүхэнд нь "Блогийн захирал" Ганзо-доо талархсанаа илэрхийлье.
      Хүндэтгэсэн,
      Блогийн байнгын уншигч.

      Delete