Редакцийн зүгээс уншигчидад мэдээллийг нээлттэй, илэн далангуй байлгах чигийг барьж ирсэн. Ямарч комментыг спам биш л бол устгадаггүй. Ингээд 2012 оны хувьд блогийн статистикийг сонирхоцгооё. 25 гаруй мянган хүн 38 мянга гаруй хандалтаар 69 мянган хуудастай танилцаж. Манайх шиг цөөхөн хүн амтай, монгол хэл дээр мэдээлэл уншигч бага улсын хувьд бага биш тоо. ЗГ-ын зарим нэг агентлагуудын сайт үүнээс бага хандаттай байгаа. Гол оцлог - блог ямарч сурталчилгаагүй оршин тогтносоор ирсэн. Хаяг нь хаана ч хэвлэгдээгүй, хэнд ч илгээгдээгүй. Ерөөсөө л бор зүрхээрээ, уншигчидынхаа тусламжтайгаар оршин тогтнож буй зүйл.
Блогруу дамжиж орж ирхэд ашиглагдсан хайлтын системүүдийн дунд google үнэмлэхүй лидер байна.
Газарзүйн мэдээлэл. Мэдээж Монголоос дийлэнх олонхи нь хандаж буйг зураг илэрхийлнэ. Улмаар АНУ, ОХУ, Канад, Австрали хандалтын тоогоор удаална. Япон, Солонгос, Франц гээд үргэлжилнэ. Ямар хуудаснуудруу шууд хандалтаар хамгийн их орж буйг харуулсан жагсаалт. 1-т мэдээж "үс засах өдөр" орж. Browser-ууд. Firefox, Chrome, IE, Opera, Safari гэж жагсаж. Төгсгөлд нь - OS буюу Үйлдлийн систем.

No comments:
Post a Comment