16 December 2012

Улс төрийн прогноз

UPD 2012.12.16 02:17
Өнөөдөр өдөржин гадуур дотуур явж явж орой гэртээ ирээд news.mn-ээс мэдээ уншсан чинь: http://politics.news.mn/content/128412.shtml
Үнэн үү? Тийм бол таамаглалын нэгдүгээр пункт биеллээ бараг олж.

2012.11.27 02:24
Би улс төр сонирхогч биш. Блог ч гэсэн улс төрийн сэдвийг холуур тойрдог. Гэхдээ хүн л болсон хойно мэдээж улс орондоо болж буй үйл явдлуудад дүгнэлт хийж, дотроо нэгийг бодно. Ингээд жаал таамаг дэвшүүлье:
1. Арвин Батзориг 2-оос АН-ын сонголт Арвин дээр бууж. Тангараг өргүүлэхгүй заваартвал заваартах байсан. Хуулинд дахин сонгуульд ирц бүрдэхгүй тухай үг үсэг байхгүйгээс хойш. Арвин болзол хүлээж авсан байж болох: тангаргаа өргөж танхимд орж ирчихээд МАН-аас МАХН-руу шилжихээр.
2. Ардчилсан нам Шударга ёс эвслээс салах сонирхолтой байх шиг. Ханилсан улс нь итгэл даахаар нөхдүүд мөн үү? гэдэг асуулт их эвгүй. Өлхөн Түгжилдчихээр найзууд дунд нь бий шүү дэ. Тиймээс АН үнэмлэхүй олонх болох гэж зүтгэж байна. Шүүх, Авилгатай тэмцэх газар ерөнхийлөгчийн дор, прокурор - Дорлигоо, СЕХ - өөрийн хүн, УИХ-ын тамгын газар - мөн адил, цэрэг, тагнуул, цагдаа, хүчнийхэн г.м. бүх хөзөр гарт байхад тоглоомонд ялах нь тодорхой. Өвөрхангайн 2-ын араас Увсын 2-ыг татгалзуулж түтгэлзүүлвэл би л лав гайхахгүй. Уг нь сонгуулийн үр дүнд шүүх нөлөөлөх нь зөв үзэгдэл лав биш. Улмаар Сонгинохайрханаас нэг суудал зулгаачихна. Хаянхярвааг ч оролдож мэднэ. Төгсгөлд нь бие даагчидтай тулж ажиллаад төлөвлөгөө нь биелж болох талтай. За чаддаггүй юм гэхэд алдах зүйл АН-ынханд байхгүй шүү дэ.
3. Төрийн аппаратыг МАН-ыхнаас цэвэрлэх үйл ажиллагаа эрчимтэй явагдсаар. Үүнд намын гишүүдээс гадна зүгээр мөрөөрөө ажлаа хийгээд явж байсан хүмүүс өртөж буй нь харамсалтай. МАН-ы үед ажиллаж байсан - үхэж далд ор муу фашист! бүтэцийн өөрчлөлтөөр таны орон тоо байхгүй болсон, ажлаа өгнө үү. Бүр олуулаа бүхлээр нь өөрчилж байгаа нь энэ. Яамдын төрийн нарийн бичгийн дарга нарыг хүртэл цөмийг нь сольж дууслаа шүү дэ, хамгийн сүүлд СЯамны Баттөрөөр сор залаад. Уг нь улс төрийн албан тушаал биш төрийнх шүү дэ. ТАЗ одоо ямар үүрэгтэй болсныг би ойлгохгүй байгаа. Монголбанк-ыг Пүрэвдорж шахаанд ороод шууд өгсөн. Том нээнтэгтэй байсан нь илт.  
4. МАН нэрээ сольсноос хойш ер өөдөлсөнгүй. Санал нь цаашид байнга хуваагдна гэхээр ирээдүй нь тун чиг бүрхэг. Тус намыг толгойлоод аваад явчих лидер байхгүй нь байдлыг бүр дортгоно. Энхтүвшинг хэн удирдагч гэх билээ дэ. Мэдээллийн фронтод АН бүрэн ялалт байгуулж чадсан. Интернэт - тэр чигээрээ АН-ын талд. МАН болохоор ухантаад л зурагт радиотойгоо зууралдаад, тэр нь ямарч үр дүн авчирахгүй, хэдэн арван хувийн телевизүүд байхад тэдний 1-2 суваг юу юм? Жаахан сийрэг сэтгэх хэрэгтэй шүү дэ. Цаг хугацаатайгаа хөл нийлүүлж алхаж чадахгүй байгаагаа ухаардаггүй юм байхдаа? Мэдэхгүйгээ мэдэхгүй чинь жинхэнэ аюул. Цаашид МАН-ы дэмжигчид МАХН-ы эгнээнд шилжих магадлал өндөр. Гишүүдээс нь ч гэсэн урваж шарвах ч юм билүү.
5. Нийслэл утаанаас сална, замын бөглөрлөөс ангижирнаа - энэ 4 жилд ац. Бядтай бол хотоос гарч амьдар, хүч тэнхээ сул бол гонгинолгүй шүдээ зуугаад, маск юм уу хорт утааны багаа зүгээд өвөлжих хэрэгтэй. Организм энэ байтугай доромжлолыг дийлээд гардаг юм. Харин утааны эсрэг хөрөнгө мөнгө зарцуулаад ерөөсөө хэрэггүй, тэр мөнгөө ТЭЦ-5-даа хандивла. Сая нүүрс тараадаг бол цэвэр сонгуулийн сурталчилгаа. Өвөлжин тараахнуу үгүй юу гэдгийг харцгаая да. Шинэ жилээр төр засаг маань ямар сюрприз барих бол? Баяраар далимдуулж бузар зүйл хийж гаршсан улс да манайхан. Бензиний үнэ нэмэгдэх ч юм уу, гэдсэндээ хөлөө жийлцэх ч юм уу нэг тиймэрхүү бэлэг бий нь ч бий дэгээ, хэ-хэ. Үүл баатар дараачийн сонгуулийн наахна дүүрэг болгонд гэр хорооллын хэдэн айлыг нэгдсэн шугам шугам сүлжээнд холбох нь ч холбочих байхаа. Одоо мань эр эрч хүчтэй үзээд байна, энэ темп 4 жилийн дотор буурна л да. Би хувьдаа Нийслэлийг нэг сайн сэгсэрсэн нь болж гэж бодоод байгаа. Энхболд, Алимаа Батбаяр, Билэгт байхдаа юу хийсэн юм?

Төгсгөлд нь: СЕХ 26-ны өдрийн дотор албан ёсны дүнг танилцуулах ёстой. 27-ны өдөр гарсан хойно сайт нь ийм төрхтэй байна. 21-нээс хойш таг. Автоматаар тоолоод цаасан дээр хэвлээд өгсөн тоог нэгтгэх тийм хэцүү юу? Эксел дээр хүртэл арга ядахад гараар шивж оруулаад гаргачихаар хугацаа өнгөрсөн.
Ерөнхийд нь авч үзвэл: аль ч намд сайн хүн ч бий, (_|_) нөхдүүд ч олон. Тиймээс тэр, энэ гэхгүй зөв зүйл хийвэл дэмжээд, заваартвал шүүмжилж хариуцлага тооцоод явах шиг зөв зам байхгүй. Улс төрөөр цаашдаа явах гээгүй бол намд элсээд ч дэмий. Яах юм? Нам энгийн нэг гишүүнийгээ харж үзэх үү? Сайндаа нэг төмөр энгэрт чинь зүүнэ. Шулуухан хэлбэл: намын шагнал нь үнэндээ молигдолт шүү дэ. Одон л гэнэ, ойн медаль л гэнэ. Монгол хүн өрөвдмөөр дө тэгээд, нэг тэмдэг зүүгээ л бол хүүхэд шиг баясч, аягүй бол 2-3 өдөр архи ууна.

P.S. болгоод редакцийн захиас: нам лам хоёроос хол бай. 
Knowledge itself is power (Francis Bacon).

1 comment:

  1. Цэрэг хүн, тэнэг хүн хоёр төмөрт дуртай гэж үг байдаг даа. Энгэртээ төмөр зүүснээр амьдралаа хэмжүүлэх үү Монголчууд. Ийм л өрөвдөлтэй хүмүүс.

    ReplyDelete