Сар шинээр ирсэн мэндчилгээнүүд.
УИХ-ын даргаас хамгийн түрүүнд SMS ирэв. Улмаар Yerunhii (анхных нь биш: 1, 2) сайд "Ард түмний хөгжлийн хөтөлбөр" энэ жилээс ажил болж эхлэхийг дуулгав. Урд нь яагаад эхлээгүй юм бүү мэд. Ардчилсан намаас "Монгол хүн 2020" гэсэн үлгэр бас ирлээ. Сонгуулийн жилээ гэж... Аль нь гоё эгшиглэнтэй нэртэй хөтөлбөр зохиох вэ гэдэг уралдаан зарласан мэт.SMS-ээр ирсэн мэндчилгээнүүдээс хамгийн урт 2-ыг сонголоо.УИХ-ын 5 гишүүнээс захидал бас ирсэн. Хөөрхий буурлуудынхаа тэтгэвэрийг нэмэх хуулийн төсөл өргөн барьсан боловч хорон муу санаат МАН-ыхан завсарлага авч хойшлуулсан юм байх. Үнэндээ бол эдгээр гишүүдийг бид хууль батал гэж сонгосон, хууль батлах нь эдний үүрэг. Зүгээр өөрийн ногдсон ажлаа хийж байгаа хэрэг тул ямарваа нэг онцолж төвийлгөх зүйл энд огт байхгүй. Тийм л санаа зовж байсан юм бол өмнө нь батлуулах хугацаа хангалттай байсан шүү дэ, нэг бус жил.
25 February 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment