20 February 2012

Чөлөөт уран бүтээлчид

Гудамжинд, газар доогуурах явган гарцанд, метроны буудал болон переход-уудад хөгжим дарж зогссон хүмүүсийн дунд авъяаслаг уран бүтээлчид цөөнгүй байдаг. Би энд тэнд явж байхдаа боломжтой бол жаахан харж зогсохыг хичээдэг боловч ихэнхдээ хажуугаар нь яаруу зөрөөд өнгөрдөг. Манайд гудамжны хөгжимчид байдаггүй нь харамсалтай.

Энэ хөгжимчин - Joshua Bell. Одоо үеийн алдартай хийлчидийн нэг. Концертын билет нь 100 орчим доллар байдаг. Түүнийг Вашингтоны метроны буудал дээр 3,5 сая долларын үнэтэй хийлээрээ 45 мин тоглох хугацаанд 6 хүн саатаж сонсож зогсож. 20 хүн мөнгө өгсөн нь 35$ болсон байна.

1 comment:

  1. хүмүүс нээрээ дэндүү завгүй юмаа..

    ReplyDelete