17 February 2012
МНТ. 1-р хэсэг
Монголын нууц товчоо амралт хотоос хойш 130км-т (Дарханы зам дагуу) оршидог юм байна. Олон жил үйл ажиллагаагаа явуулж буй гэнэ. Би урд нь очиж үзэх байтугай дуулаагүй юм билээ. Амралтаар төдийлөн их явдаг ч биш дэ. Тохь тухтай, үйлчилгээний ажилтнууд нь уриалагхан байсныг оцлох нь зүйтэй болов уу. Өглөө автобусанд чихэж аваад хөдөлцгөөсөн.Өвлийн байрны вестибюль.Буйдан дээр амрангаа шагайгаар наадаж болно. Сүүлийн үед юу буувал ямар утгатай болохыг тайлбарласан цаас бүхий ийм шагайн сувенир олон газар таарч байгаа. Хуйня! Энд бодоод, цаас хараад байх зүйл байхгүй: 4 морь - онц, 4 бэрх - сайн, бусад нь дунд. Ресторан.Энд тэнд хөөрхөн хөшөө, сийлбэрүүд таарна.Люстр.Тал нь монгол гэрт орж, тал нь өвлийн байранд шингэсэн. Жадамбаатай давхар ортой жижиг өрөөнд хуваарилагдав.2 давхрын холл. Энд зурагт, зураг, хэдэн манекен бий. Европ төрхтэй манекенуудад баатрын хуяг дуулга болон үндэсний хувцас өмсүүлээд дэмий юм билээ.Зурагтаар "үхлийн баг" тоголно.Сандлан дээр алаг муур нойрсоно.Ойртож харлаа, мах шөлтэй амьтан байна. Насаараа амралтын газар унтаж идээд л... Муурны хувьд байтугай хэр баргийг хүнд олдохгүй л тавилан байх, хэ-хэ.
Labels:
free time,
organization
Subscribe to:
Post Comments (Atom)
уулын орой руу нь уралдаж гарав уу?
ReplyDeleteУралдсан. Гэхдээ орой дээр нь гараагүй. Замдаа бахардаад унаад өгсөн.
ReplyDelete