07 February 2012

Зурагт таавар

UPD 2012.02.07 13:40
Үгүй тэгмээр дэ. Зөв хариулт ирж.
Энэхүү төхөөрөмжийг декроттуар гэнэ. Гоё дуудлагатай сонсогдож буй боловч crotte гэдэг үгийн үндэс нь франц хэлнээ шавар шавхай, бохир гэдгийн хажуугаар баас гэсэн утга давхар агуулдаг. XVIII зууны дунд үед үүссэн төхөөрөмж л дө. Гудамжаар явган зорчиход гутлын ул цэвэр үлдэх боломжгүй байсан цаг. Морин хөсөгнүүд цөөрч, гудамж талбайг чулуу тоосгоор хучиж эхэлсэн XIX зуунд явган зорчигчид бүдрэх аюултай гээд
декроттуаруудыг булга татсан түүхтэй. Өдгөө Бельги, Франц, Голланд зэрэг улсуудад цөөн боловч таардаг.

UPD 2012.02.07 09:50

Дахиад 3 хувилбар.
UPD 2012.02.06 15:20
Тусламж. Тус төхөөрөмжийн өөр нэг хувилбар.
UPD 2012.02.06 12:50
Байдаггүй юу? Муу байна да...


UPD 2012.02.05 22:00

Зөв хариуг өгөлгүй хүлээсээр байна. Дүрсийг нь хар, хаана байрлаж буйг нь ажигла. Тэгээд "энэ зүйлээр юу хийвэл тохиромжтой вэ?" гэсэн асуултанд дахиад нэг хариулах гээд үз дэ.


UPD 2012.02.02 11:00

Зөв хариултыг нийтлэхгүй жаахан хүлээхээр шийдлээ. Хувилбарууд алга уу?
Шагналын тухай асууж, би юу өгөх вэ дэ. Яахав, зөв хариулвал бусад уншигчид өөрийг чинь үнэлэх биз. Сурталчилгааны нэг пост нийтлэх эрх өгье гэж бас болох юм.

UPD 2012.02.01 11:00

Зөв хариулт ирээгүй байна. Сэтгээчээ! Амархан талдаа таавар шүү дэ.


2012.01.31 10:45
Асуулт: Ямар зориулалттай юу гээч эд вэ?
Хариу маргааш нийтлэгднэ.

9 comments:

  1. зэвсэгийн тавиур

    ReplyDelete
  2. Ямар нэг шашин шүтлэгийн зориулалттай, гал асаадаг юм болуу

    ReplyDelete
  3. yum deerees n tavij bgaad tasaldag ed uu

    ReplyDelete
  4. Цаазын тавцан, гэрэлийн шон, морь уяах, +нэг алдартай түүхийн дурсгал зүйл кк

    ReplyDelete
  5. нохойн уях гадас. namuhai

    ReplyDelete
  6. Таавал шагналтай юмуу?

    ReplyDelete
  7. Ханан дээр тогтоосон зүйлийг дээрээс нь авсан юм шиг байна. Юу гэдгийг нь мэдэхгүй.

    ReplyDelete
  8. гутлын алчуур, шалавч

    ReplyDelete
  9. gutaliin ul tseverlegch

    ReplyDelete