2012.01.04. Говьсүмбэр, Чойр.Аймаг болгонд дээрхийн адил утасны жагсаалт бий. Аймгийн төвд оршин суудаг, төрийн байгууллагад ажилладаг бол тухайн хүн ямар ч асуудалгүй олдно.
Америкт би очиж үзээгүй. Гэвч таксофонд нь зузаан гэгч утасны жагсаалт байдгийг киноноос бол цөөнгүй харсан (Терминаторыг санацгаа).
Манайд яагаад нэгдсэн жагсаалт хэзээ ч хэвлэгддэггүй юм бол? Хүний нууц, хувийн мэдээлэл гэж үздэг үү? Эсвэл тэгэх шаардлага байхгүй гэснийх үү?
Ядаж 21 аймгийн ийм утасны жагсаалтыг нэгтгээд нэгдсэн нэг электрон сантай болох хэрэгтэй. Зөвхөн утасны дугаарууд биш э-шуудангуудыг бүртгэсэн. Шинэ дэвтэр хэвлэгдлээ, дагаад бааз шинэчилэгднэ. Өгөгдөл онлайн горимд бүх хүнд нээлттэй. Цаашлаад Android болон iPhone дээр суух жижиг программ ч хийж болно. Нэг товч дархад л бүх аймгийн ЗД нар жагсаалт хэлбэрээр гарч ирээд л...
08 February 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
Хувийн утасны дугаарыг, өөрөөр хэлбэл гар утасны дугаарыг ингэж хэвлэх, тараах нь хуульд нийцэхгүй байхаа
ReplyDelete