23 February 2012

Та хэн бэ?

Өглөө 6 цагт нийтлэгдэж буй пост болгон урьдчилж оруулсан бичлэг. Баярыг угтуулж блогийн редакци Мумий Тролль-ийн хэдэн клипийг автоматаар нийтлэгдэхээр оруулсан юм. Завсраар нь ганц хоёр бичлэг оруулах байх гэж бодож байсан боловч зочилох, зочилуулах ёсонд автаж үнэхээр амжсангүй. Өчигдөр л гэхэд сүүлийн зочид шөнийн 12-т гарсан.
Шинийн нэгэнд болсон явдал: өдөр манайд бөөн хөл хөдөлгөөн дунд 1-р ангийн охин маань ээжийн талын үеэл ахад нэг цаас өгөх гээд зүтгээд байв. Үеэл ахмад л да, 50 орчим насны эр. Манайд цагаан сараар л ирдэг болохоор хүүхдүүд танихгүй. Хөл доор битгий орооцолдоод бай гэж охиныг холдуулаад гарт нь байсан цаасыг хураасан чинь...
Ха-ха, атгуулчихаагүй нь яамай да.

No comments:

Post a Comment