Дуудлагын жолооч болон автоугаалга 2-ын дундаас шинэ үйлчилгээ бий болгож болно.
Дуудлагаар хаягаар нь ирж машин авч яваад, угаалганд оруулаад буцаад авчирдаг.
Өглөө ажил дээрээ ирлээ, утсаар дуудлага өглөө, нэг нөхөр ирээд машин аваад явсан, цаг хагасын дараа түлхүүр оруулж өгөв. Өдрийн цайны цагаар гархад машин шил толь.
Эсвэл амралтын өдөр гэртээ зурагт үзээд хэвтэж байх зуураа цэвэрхэн машинтай болох боломж нээгднэ.
Зун цагт бол зуслан дээрээ машинаа өөрөө угааж болдог. Хотод орцны гадаа машин угаах нь хамгийн заваан үзэгдлүүдийн нэг (мэдээж хивс угаахаас дээр л дэ, хэ хэ). Өвөл цагт яалтай ч билээ, автоугаалга бараадхаас өөр зам байхгүй. Тэнд бөөн уур цан дунд бүтэн цаг хийх юмгүй хүлээх шиг там байхгүй. Аз болж гар дор унших зүйл байвал зол. Тийм болохоор би автоугаалга орох үнэн дургуй. Одоо гадаа машин гахайн тоорой шиг төрхтэй зогсож байгаа.
07 February 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment