Ху нам уламжлал ёсоор улиг болсон стандарт хэллэг илгээж. Эд нарт юу ч байсан ялгаагүй, осолдохгүй мэнд дэвшүүлсэн л бол болох нь тэр гэсэг өнцөгөөс хандсан бололтой.
Харин АН-ын нөхдүүд хулхин дээр сарнай цэцгэлүүлдэг зангаа тавиагүй нь мессежээс нь илт.
Мөн "намын" гэдэг үгийг 2 янзаар бичсэн нь нүдэнд тусаж байна.
МАН - Namyn
АН - Namiin.
Хамгийн гоё бичигдсэн үг - Yerunhii.
Батболд сайдад өмнөөс нь мэндчилгээг найруулсан нөхрийг дүүжлэхийг зөвлөх байна.
Ард иргэдэд баяраар ингэж мэндчилгээ дэвшүүлэх явдлыг би хүүхэд хуурахтай адилхан гэж боддог. Надад ийм sms ирэхлээр би яах ёстой юм? Баярлах юм уу? Бахархах юм уу? Дарга нар, төр засгийн удирдлага биднийг мартаагүй байна шүү гэж бодох юм уу? Надад гоё сайхан үгтэй sms хэрэггүй. Үгээр биш үйлдлээр сонгогчидоо уяраа нөхдөө.
Харин цахилгааны төлбөр sms-ээр ирдэг болсон нь прогресс шүү.
No comments:
Post a Comment