Баярын бэлтгэл базаагдсан: бууз - хөлдөөгдөж уутлагдсан, ууц - чанагдсан, айраг, хоормог - канистранд, ул боов - хайрцганд, мөнгө - солигдсон, цагаан идээ - бэлэн, гэр орон - цэвэр цэмцгэр, хувцас хунар - угаагдаж индүүдэгдсэн. Одоо цээж дүүрэн гүнзгийн амьсгаа аваад ондоо зүйлд санаа зовж болно.
Ингээд философийн асуулт: "Бөгсөндөө чийггүй унтах" гэдэг хэллэг бий. Хэн ямар учраас анх ингэж хэлсэн юм, бүү мэд. Нам унтсан хүний бөгс хув хуурай байдаг уу? Харгалзан сэргэг нойртой хүнийх чийгтэй байх нь үнэн үү? Ямар нөхцөл байдалд анх ингэж хэлэх болсон юм бол? Утга учир юунд байна? Мэдэх хүн байна уу?
21 February 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
ер нь хүн унтаж байхдаа их унгадаг. унгасан хүнийг шоолж бөгс нь чийгтчихлээ гэцгээдэг. харин гүн нойрссон хүний бие организм унгах ч боломжгүй /чадалгүй/ байдаг байх.
ReplyDeleteИнээдтэйн.. Хvмvvc чам шиг ингээд бэлтгэлээ базааж амжаагvй л байх.. Наад асуултны хариулт одоо олдохын болуу? Би бол амжихгvй гэрээ цэвэрлэжийн..Инээд бэлэглэсэнд баярлалаа.
ReplyDelete