Бичиг бичээсийг цугтаа сонирхоё. Энэ сэдэв яагаад анхаарал татдаг вэ? Бичиглэл гоё бол хэн ч юу ч хэлэхгүй, анзаарахчгүй. Сайн дизайн анхаарал татахгүй үүргээ л онц биелүүлдэг гэдэг шиг. Харамсалтай нь манайд сөрөг тал нь давамгайлсаар ирсэн. Шинэ шрифт зохиодог, зурдаг компани байна уу? Ядаж гаднаас кирилл шрифт худалдаж аваад Ө, Ү-гээ нэмдэг нь ч байхгүй гэж бодож байна. Латинаар бичсэн ч тэр, оновчтой шрифт сонгоноо - ац. Тиймдээ ч бид ийм зүйл харсаар явна.Энд үг үсэг хоорондын зай, тэгш хэм г.м. энгийн баримтлах ёстой дүрмээс аль нь ч алга.
Цааш хөдөлцгөөе. Бас л улиг болсон шрифтүүд. Яахав, утга санааны хувьд зөв зохиомж болж - цонхоор ууттай хүнсээ гаргаж зүүх нь Монбрэнд мөн л дө.Мөн утга агууламж байхгүй зүйл бичихдээ гарамгай.
Хар болон шар нөхдөд буруу байхгүй, харцаа тэднээс бичсэн зүйлрүү шилжүүл. Боловсролыг хялбар сурах боломжтой боллоо, англи хэлийг гадаад дотоодын туршлагатай мэргэжилтэн багш нар заана. 1-рт боловсролыг сурдаггүй юм, 2-рт мэргэжилтэн багш гэж ямар багшийг хэлэх вэ?
Гараараа бичихдээ ч тааруухан. Ингэхэд, цифрүүд нь бүдгэрээд, штрихээр тодруулж хөөрхий.Алдаа үйлдэх ч энүүхэнд. Англиар Gaddafi, кириллээр Каддафи.
Цөөн үсэг эвлүүлэхдээ яахав алдахгүй юм да хөөрхий. Энэ Магнай трейдын нөхдүүд одоо хаа сайгүй 95-ын үнийн дүнг ийм болгодог болсон байна лэ.
16 February 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment