Намайг П.Ганзориг гэдэг, 1979 онд төрсөн, халх, нам бус, сэхээтэн, гэр бүлтэй.
Би дараах үзэл баримтлалтай хүн бөлгөө. Үүнд:
- Хүмүүсийг шашин шүтлэг, арьс өнгөөр нь ялгаварлах нь буруу. Say no to racism.
- Мунхаг сүсэг сүйрэлд хүргэнэ. Төр шашинаас хол байх ёстой (үхсэн элэнцгий чинь төр шашины барилдлага). Богд хэмээн үг хэлж чадахгүй хүн авчирч залах хэрэг байгаагүй.
- Нас барсан хүний эд эрхтэнг өөр хүний амийг аврахын тулд ашиглаж болно.
- Суварга дуган, сүм хийд олширох ёсгүй. Шүтлэг гэдэг хүний дотоод ертөнцийн асуудал. Чимээгүй залбирахад хангалттай. Заавал сүр дуулиантай том арга хэмжээ (ханш нээх мэт) зохион байгуулах алба байхгүй.
- Эвантазия-г хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Найдваргүй, эдгэшгүй өвчтэй хүн тамлалаа зогсоож сайн дураараа хорвоог орхих эрхтэй.
- Архи тамхины асуудал үндэсний хэмжээний эмгэнэл болсон нь үнэн. Гэхдээ Элбэгээ шиг шоудах хэрэггүй.
- МАН болон АН - өрөөсөн дугуйнууд. Бусад нь долоон дор, тиймээс бидэнд сонголт гээд байх зүйл бараг алга.
Одоохондоо энэ. Өөр зүйл санах юм бол нэмэх болно. Хэн нэгнийг гомдоохоор зүйл бичсэн байж мэднэ, гэвч хүн болгоны үзэл бодол, баримталдаг зарчим ондоо шүү дэ.
14 February 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
яагаад гэнэт тунхаглалаа бичих болов?
ReplyDeleteЗарчим ойролцоо юм байноо. жишээ нь: ямар нэг овоо, тахилга руу гарах шаардлага тулгарахад байгаль бузарлах хадаг яндар, туг дарцаг, архи тамхи, хог новш авч гардаггүй. Дотороо сүсэглээд л ёсыг бодож арц л уугиулдаг. namuhai
ReplyDelete