2 дахь өдөр хүү сахилга батын сануулга авсан байсан.Би юм хэлээгүй. Өөрөө цагтаа ямар байлаа да (нэг, хоёр, гурав). Удамшилаа гэж гэсэн шүү юм бодоод өнгөрсөн.
Тэгсэн маргааш буюу 3 дахь өдөр ангийн багш нь дуудав. Монгол хэлний хичээл дээр хэсэг бүлэг нөхдүүд үймүүлсэн гэнэ дэ. Монгол хэлний багш үймүүлсэн сурагчидийн нэрсийг анги даасан багшид гаргаж өгөөд эцэг эхтэй нь уулзахыг хүссэн байв.
Анги даасан багш гэж настай, чанга авгай бий. Тиймээс дуу хөгжим, монгол хэл г.м. хичээлүүдийг элэг барьдаг бололтой.
Ойрд дэвтэрийг нь шалгаагүй, бичгийн хэв гэж байнаа байна. Би хүчирхийлэлийн эсрэг үзэлтэй боловч "чихэнд чинь хэллээ, ухамсар суухгүй бол маханд чинь хэлнэ дэ" гэж занахаас өөр арга байсангүй.
03 February 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
Хvv ямар хариу егсийн?
ReplyDelete