20 April 2009

Дневник. 3-р анги. Үргэлжлэл

Өмнөх нь энд бий.
Хэсэг нөхдийн хамт а
нгиас түрүүлж гараад цайны газарт очвол дүүрэн компот, том бүтэн гөөхий олж авах магадлал өндөр. Хамгийн сүүлд орвол мэдээж хөгийн юм үлдсэн байдаг. Хичээлдээ ирээгүй хүүхдийн хувийг бас өөд нь татах боломжтой. Цэвэр байгалийн шалгарал шүү д: сэргэлэн нь ахиу хусдаг, хэ-хэ. Одоо үеэс ялгаатай нь ийм нөхдийг тухайн үед залхаан цээрлүүлдэг байж.Харандааны запасаа мартаад л хүн амьтнаас асуугаа байлгүй дэ. Чтение гэж нойрны хичээл байсан. Өөрийгөө тэрүүхэндээ аргалахаар барьж аваад иймэрхүү зүйл биччихнэ.Хариуг гараа өргөлгүй хэлсэн тал бий байх. Энэ зэргийн зүйл ч яамай.Харин энэ ноцтой шүү. Эцэг эхээ сургууль дээр дуудуулж.Дүн бас боломжийн л байна. Үүнээс илүү зүйл өөрийн хүүхдүүдээсээ 3-р ангид нь нэхвэл нүгэл болох байлгүй дэ, хэ-хэ.

5 comments:

  1. mongol helende johon taarhan bsan yumuu, dandaa l 4 bna :)

    ReplyDelete
  2. Тааруу байсан, нуултай биш.

    ReplyDelete
  3. Сэргэлэн27 April, 2009 21:06

    Орос сургуульд анх ороход Монгол хэл огт заадаггүй, 2-р ангиас эхэлж заадаг байсан юм. Тэгээд анх Монгол хэл заалгахад ч дандаа алдана, Э үсгийг Е-ээр бичнэ,Ү-г У-аар бичнэ, янз бүрийн гээгдэх эгшиг гэх мэтийн юмыг бол одооч сайн мэдэхгүй, баримжаагаараа л биччихдэг хэхэ. Тэр үед "үнэн" гэж бичихдээ "унен" гээд л, чарга гэхийг чараг гээд л бичдэг байсандаа

    ReplyDelete
  4. Yag minii dnevnik shig haragdaj baih chin, gehdee bagshiin temdeglelguigeer. CHi haana tugssun yum be? 23-r surguuli uu?

    ReplyDelete
  5. 23-т сурч байгаад 1-ийг төгссөн.

    ReplyDelete