Машины багаажинд моторын доод анги ачиж яваад масло асгаад заваарч дууссан. Угаагаад нэмэргүй юм билээ. Багаажинд байрладаг нэмэлт 2 сандалны ар тосонд битүү автсан тул шинээр хийв.
Араглит дээр хуучин тавцанг тавьж тойруулж зурж байгаад хөрөөдөж, ирмэгүүдийг хуурайгаар дарав.Бариулны нүхийг цүүцээр гаргав.Захаас одончуу материал ганц метрийг авав. 505 цагаан цавууг араглит дээр шпателиар жигд түрхэж байгаад одончуугаар бүрж орхив. Улмаар суудлын ард барьж боов. Бараг өмнөхөөсөө гоё болсон.Хуучинг хог дээр хаянаа одоо.
22 October 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment