30 October 2011

Дээр үеийн фотонууд

Сэк-ийн төрсөн өдрөөр багын хэдэн найз гэрт нь цуглав. Хуучны зурагнууд үзэж жаал баясав. Ховор ховор фото таархаар нь зургийг нь дарав. Би найз нөхдийнхөө болон өөрийн зургийг блогд тэр болгон нийтэлдэггүй, энэ удаа яахав, бүгдийг нь хуулчихлаа. Тэртэй тэргүй одоо байгаа нь зурган дээрхээс тэс ондоо, танигдахын аргагүй хөгширцгөөсөн өөрчлөгдсөн.
98 оны 3-р сарын 1. Хороолол, 47-р сургуулийн хашаа, ард нь 51-р байр байна. Зүүн гар талаас: Даашка, Сэк, би, Далай (Ёжик).
98 оны 3-р сарын 8. Би сайн санаж байна, 5-нд Булагаагийн хүү төрөөд бид 8-нд 1-р төрөх орж эхнэрт нь баяр хүргэж байсан юм. Сэк-тэй төрөхийн хашаанд хооллож байна. Тэр цааш алхаж буй нь Ёжик. Зургийг Дашка авсан бололтой.Мөн л 8-ний өдрийн фото. Их Тэнгэрийн замд. Миний анхны машин. Аппаратаа таймер дээр нь тохируулаад замын хажуугийн бетонон шон дээр тавьж.1998 оны 4-р сарын 13 гэдгийг булангаас нь мэдлээ. Чухам хаана яваа юм бүү мэд, сандаггүй ээ.Харин энэ Гүнтэд авахуулсан фото байна. Далай дарж.Арай сүүлийн үеийн зураг. 2001 оны зун байх. Энхтөрийг Ёжик, Сэк бид 3 гаргаж өгч буй байдал. Би бакь том нокиа-тай байж билээ, хувцасны цаанаас товойж. Нөхдүүдийг гэрээс нь хувцасыг нь ч солиулалгүй шууд гаргасан болохоор 2 нь тапочки-той явж байна, ха-ха.
Төгсгөлд нь - Сэкийг олоорой :-)

2 comments:

  1. urd egneenii zuun gar tald bgaa hamgiin jijighen huuhdiin yag ard zogsoj bn, /kombinzontoi yum uu daa/

    ReplyDelete
  2. тэс хөндлөн буудаж байна да ;)

    ReplyDelete