Манай нийгэмд баян хоосны ялгаа улам тодорч, пирамид хэлбэрт орчихоод байгаа нь нууц биш ө.х. оройд нь цөөхөн хэдэн нөхөр, ёроолд нь дийлэнх олонх нь. Уг нь ялгаа бага байх нь зөв. Скандинавын улсуудыг Энэтхэгтэй жишээд үзэх хэрэгтэй. За яахав, пирамид бол пирамид гээд явж байтал тэр дээр буй нөхдүүд бага багаар хөнжил өөрсдрүүгээ татаад эхэлж байгаа юм л да. Ингэснээр пирамид доороосоо эхэлж бага багаар нүцгэрнэ. Хөнжилгүй хоцорсон хэсгийн хувьд өдөр тутмын энгийн хэрэглээний зүйлс нь тансаг хэрэглээний ангилалд шилжиж эхэлж байгаа юм. Хүний амьдралын тав тухтай орчинг бүрдүүлэх минимум алга болж байна гэж үзэж болно. Тодорхой жишээнүүд авч үзье:
- Гэр хороололын иргэд тог тасархыг ажирхаа байсан. Тасарч л байдаг, ирж л байдаг. Цахилгааны чадал тааруугаас microwave г.м. цахилгаан бараа авлаа гэхэд ашиглаж чаддаггүй, хамаагүй ашиглах гэж оролдвол тогны хэлбэлзлээс болж шатчихна.
- Дундаж цалинтай манай улсын иргэн эрүүл мэндийн даатгалаараа янз бүрийн оношлогоо хийлгэх байтугай ганц шүд ч лобмодуулж чадахгүй. Мөн тэтгэвэрт гарсан бол ерөнхийдөө хүний тооноос хасагдаж буй юм. Нийгмийн даатгалын систем - гавно.
- Цэвэр ус, цэнгэг агаар гэж хөдөө л яригдах байх. Нийслэлийн хувьд аль аль нь (_|_) болоод удаж байна.
- Органик гаралтай хүнс, шинэ жимс ногоо хүний организмд зайлшгүй хэрэгтэй боловч бид өдөр болгон авч хэрэглэж чадаж байна уу? Бүх бараа ченжүүдийн гараар дамжиж эцсийн хэрэглэгч дээр "хөөрхөн нэмэгдэлтэй" хүрдэг. Тэд эдэн сая толгой малтай боллоо л гэнэ, хотынхонд энэ мэдээлэл нь НАСА Марс гариглуу хиймэл дагуул илгээлээ гэсэн мэдээлэлтэй яг адил үр нөлөөтэй.
- Биеийн тамирын заал, бассейн, саун, солярий г.м. нь мөн л дундаж орлоготой иргэний карманд ахадсан зардал болоод байна.
- Бидний амьдарч буй хот, хороо гудамж, байшин, орц, давхар цэвэрхэн байвал хичнээн сайхан. Цэвэрхэн зүйл шинээр хийгдлээ гэхэд хэдхэн сарын дотор нүдэнд дассан хэлбэрт эргэж ордог. Хотын зарим дүүргүүд ёстой юу ч хийхгүй байгааг харсаар байгаад л цаг хугацааг 4 4-өн жилээр нь барах юм да.
Энэ мэт жишээ хар мянга. Дээрх бүгдийг бид энгийн хэрэглээ шиг авч байх ёстой, эрхтэй. Үүний тулд пирамидын өөд дээшилж буй хөнжилийг дагаад л авирхаас өөр арга зам байхгүй. Бурхан юм уу засаг төр тусална гэж худлаа. Хөнжил өөрөө доош буугаад хучаад өгнө гэвэл бүр худлаа. Хөнжилгүй хоцорвол - өөрийн буруу. Энэ чинь зэрлэг капиталист нийгэм шүү дэ, хүүхдүүд минь, шүдтэй нь үлднэ, хэ-хэ.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment