05 October 2011

Фашизмын 14 шинж

Lawrence Britt гэдэг доктор фашист дэглэмүүд дээр анализ хийж. Үүнд дараах диктаторуудтай улс орнууд хамрагджээ. Үүнд: Гитлер (Германи), Муссолини (Итали), Франко (Испани), Салазар (Португали), Пападопулос (Греци), Пиночет (Чили) и Сухарто (Индонези). Дэгдэм болгонд ижилхэн 14 үзэгдэл байв.
1. Хүчтэй үндсэрхэг үзэл. Эх оронч уриа лозунг, дуу шүлэг, сүлд г.м.-ийг фашист дэглэмүүд идэвхитэй ашигладаг. Туг далбаа хаа сайгүй таарна - байшин, машин, хувцсан дээр г.м.
2. Хүний эрхийг үл дээдлэх. Дайснууд эргэн тойронд байна, аюулгүй байдлын үүднээс г.м. шалтаг шалтгаанаар зарим тохиолдолд хүний эрхийг зөрчих "зайлшгүй нөхцөл шаардлага" бий болоод байна гэж ард олонд ухуулж ойлгуулдаг. Олон түмний нүдэн дээр ил задгайгаар залхаан цээрлүүлэлэх, цаазлах, урт хугацаагаар хорих ял оноох зэргийг хөхүүлэн дэмжинэ.
3. Үндэстнийг нэгдмэл нэг байлгах үүднээс Дайсан гэсэн ойлголтыг төрүүлдэг. Аюулыг даван туулахын тулд цөм нэгдэх ёстой. Аюул өдөөгч дайсан нь үндэсний цөөнх, ондоо шашинтнууд, либералууд, коммунистууд, социалистууд, террористууд г.м. хэн ч байж болно.
4. Улсын удирдлагад хүчний байгууллагууд давамгайлсан байр суурь эзэлнэ. Цэрэг цагдаад алба хаших нь нэр төрийн хэрэг болдог.
5. Фашист дэглэмтэй улс орны засгийн газарт эрчүүд давамгайлдаг. Хүйсийн харьцааны асуудал хатуу хяналт дор байдаг. Гэр бүр салалт, үр хөндөлт, гомосексуализмын эсрэг тэмцнэ. Төр гэр бүлийн өмгөөлөгчийн дүрд тоглоно.
6. Олон нийтийн мэдээллийн хэрэгслийг хянана. Мэдээлэл шүүлтээр орох нь түгээмэл.
7. Үндэсний аюулгүй байдалд аюул заналхийлж байна гэж түгшүүр заралж олон нийтийг айдас дунд байлгадаг.
8. Шашин төрийн барилдлага нягт байна. Улс орны хамгийн түгээмэл шашиныг фашист дэглэмүүд тулгуурлаж хамтарч ажилладаг.
9. Улс төрийн болон бизнесийн элитийн нэгдмэл байдал. Улсын лидерүүдийг дээш гархад тусалсан компаниудад таатай нөхцөл, хуулийн орчин бий болгодог.
10. Ажилчин ангийн хөдөлгөөнүүдийг устгадаг. Үйлдвэрчний эвлэлүүд эсвэл байхгүй, байлаа гэхэд ямар ч эрх мэдэлгүй.
11. Сэхээтэн давхаргыг жигших. Фашист орнуудад дээд боловсрол, эрдэм шинжилгээг төдийлөн дэмжидгүй. Урлагийг байнгын хяналтан дор байлгадаг.
12. Цагдаагийн байгууллагын эрх мэдэл хязгааргүй болдог. Иргэний эдлэх эрхээсээ иргэд сайн дураараа татгалзаж эхэлдэг. Матаас гаарна.
13. Авилгал болон танил талаар бүх ажил явагддаг. Бүлэг этгээдүүд нэг нэгнийгээ гол албан тушаалууд дээр томилдог. Нэг нэгнийгээ хамгаалж, хаацайлах үзэгдэл элбэгшинэ. Үндэсний нөөц бүхлээрээ төрийн мэдэл дор оршино.
14. Сонгуулийн дүнг будилуулах, хуурамч сонгуулиуд явуулах. Сөрөг хүчний лидерийг үгүй хийх зэрэг нь энгийн үзэгдэл. Шүүх засаглал бие даасан байна гэж байхгүй.

No comments:

Post a Comment