Сэк-ийн машины моторыг боож буй агрегат засвараар би очсон юм. 5 литр бензин, 2 форсунка цэвэрлэгч авчирах хэрэг байна гэхээр нь хороололын Auto-Land орчихоод Өргөөгөөс уруудах замд байдаг Петровисийн колонкоор оров. Канистраа барьж зогсож байгаад машинууд шатахуунаа аваад дуусахаар нь 5 л 92 гэсэн чинь саванд хийхгүй ээ гэдэг юм. Би гайхаад "Яагаад?" гэж асуухад "Дээрээс саванд шатахуун битгий өг гэсэн" гэж байх юм. Энэ бол солиоролын дээд солиорол. "Дээрээс гэж хаанаас? Би 20-ийн канистр барьж очер дайраагүй шүү дэ. Төмөр цэвэрлэх жаахан бензин л авах гэсэн хүн. Хэн ч байхгүй байна шүү дэ, өгчихөөч" гэхэд "Камер бичлэг хийж байгаа, бидний цалинг хасдаг юм, ээлжийн ахлагчтай уулз, тэнд орлого авч байгаа" гээд цааш заав. Хөөрхий түгээгчийн буруу гэж юу байхав, буу тулгасан ч цалингаа хасуулахгүйн тулд шатахуун канистрт хийж өгөх шинжгүй төрхтэй байхаар нь би ээлжийн ахлагчийг хайв.
Орлого авч буй ээлжийн ахлагч яагаад ч юм нүхэнд хүрзтэй зогсож шороо гаргаж байв. Би хэллээ "Моторын эд анги угаах жаахан бензин авах гэсэн юм. Хориотой гээд түгээгч өгдөггүй. Ямар шалтгаанаар саванд бензин авч болдоггүй юм бол" гэхэд "Терроризм. Цагдаагийн газраас удирдамж ирсэн. Саванд бензин өгвөл бид 20 хувиар цалингаа хасуулдаг юм, ямар ч арга байхгүй" гэж байх юм.
Засварын залуучууд: "Төвийн гэх колонкууд тэгэж тэнэгтээд байгаа юм. 7-р сарын 1-ээс хойш хориглосон юм шиг байна лээ" гэсэн мэдээлэл надад өгөв. Би андуураагүй бол тухайн үймээний үед duty free-гийн виски, архиар л гал өрдөж байсан биз дэ?
Хэрэв ЦЕГ тээр жил онц байдал зарлахад ийм удирдамж гаргасан бол одоо цуцлах хэрэгтэй, дараачийн сонгууль нь боллоо шүү дэ. Нэг их мэдэгч нь "чухал гэгч" захирамж гаргачихаад мартчихсан байх л да.
Петровис бензинээ дутуу шахдаг болохоор л саванд хийхгүй гэж байгаа байх даа. Саванд бол гаднаасаа харагдана. Банк бол харагдахгүй. :-)
ReplyDeleteНилээн хэдэн жилийн өмнө бензинээр хүн галдан шатаасан, объект галдан шатаасан хэрэг нилээд хэдэн удаа гарч байсан. Тэр үеээс л хүмүүст саванд хийж өгөхгүй гэх маягийн журам гарсан байх. Саяхан надад бас ийм зүйл тохиолдсон. Нэг газраас гуйж байгаад авсан. Тэр бетонон хавтан бол катастроф, дэлбэлчмээр санагдаад байдын. Петровис нэг удаа ч бол үйлчлүүлэгчээ боддог бол тэгэхгүй л байх байсан байх.
ReplyDeleteNaad jagsaaltad chin MT(magnai treid) hariaj orj irne. Tog tasraad baihaar ni motorondoo benzin hiih geed kanistr bariad achson chin no way gedeg baigaa. Argaa baraad motoroo achaad ochloo nemer alga. Gomdloo 98114448 Borhuu-d hel geheer ni helsen chin naad yamaha-iin bak chin zoriulaltiin bus sav. Chadval helee hureh gazraa zargaldaarai gej doromjlov. Ezen Ganzorig eks said Bayariin angiin huuhed abilaa geed Magnai hereglegchee ingej doromjilj boloh uu?
ReplyDeleteЗориулалтын канистер саванд хийж өгөхийг хориглоогүй гэж галын газар онцгой байдлын газараас хэлж байна. Магнай трайд дээр машинтайгаа очоод төмөр канистерт хийлгэх гэсэн чинь зөвшөөрөхгүй камерт бичигдвэл ажилгүй болно гээд нугалаа гаргаад байх юм хөдөө бензингүй болоод зогсвол Онцгой байдал дуудаад хүлээж байх болж байна уу та минь ээ жинхэнэ солиорсон газар гэж ийм байдаг байх даа жижиг бензин хөдөлгүүртэй хэрэгсэл генератор хэрэглэдэг хүн яах болж байнааааа
ReplyDelete