Дээрх хаяг ямар байгуулагынх болохыг шууд таана гэж байхгүй.
Эх нялхасын эрдэм шинжилгээний төвийн сайт байгаа юм. Нэрээ өөрчлөөд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв гэгддэг болж. Сайтаар орж сонирхоно уу, гоё гоё зүйл захаасаа олдно.
1. Хамгийн түрүүнд дэлгэцээр хөндлөн гулд нисэх цэнхэр өнгийн шувуу нүдэнд өртнө. Дээр нь курсор очиход "намайг дараарай" гэсэн бичиг гарч, дарахлаар хоосон twitter-т орно.
2. Сайтын англи хэл дээрх хувилбар алга байгааг хийж амжаагүй гэж ойлголоо гэхэд Хүүхдийн эмнэлэг хэсэгт орохлоор латин хэлээр ямар ч утга учиргүй зүйл бичсэнийг тайлбарлахад бэрх. Би цааш цагаа үрж нэгжлэг хийсэнгүй, угийн ойлгомжтой.
3. Zolmongol гэдэг нөхдүүдийн уран бүтээл гэдгийг сайтын доод хэсгээс мэдээд компанийх нь сайтруу ортол түр засвартай гэсэн бичиг угтав. Өөрийн сайтаа хийж амжаагүй сайт хийгсэд бас байдаг юм байна, хэ-хэ.
Сайтыг орхиод логог авч үзье. Бас шинэчилэгдсэн байна. 2009 оны логог тухайн үед танилцуулж байсан, харах нь зөв байх. Өмнөхөөсөө дээрдсэнийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Гэхдээ зүүн талд ихэнх зайг эзэлсэн загас илүүдэж. Ямар ч авцалдаагүй, утга учиргүй ганц загас энд юугаа ч хийж буй билээ.
21 October 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment