04 October 2011

Banksy vs. King Robbo. 2009-2011

Бэнкси болон Кинг Роббо нарын хоорондын дайн 2009 оны 12 сард эхэлсэн. Кинг Роббо - британий граффитийн сонгодог дүр. 80-аад онд тэрбээр Лондон болон ойролцоох дүүргүүдэд идэвхитэй хулигандаж явсан. Туннель, галт тэрэг г.м. газруудад олон зураг зурсан хэдий ч граффитиг нь уран бүтээл гэж үзэхгүй ихэнхийг нь устгасан юм.
Харин Бэнксигийн уран бүтээлүүд ондоо. Түүний зурагнуудад орон нутгийн засаг захиргаа хамгаалалтын будаг түрхэх нь ч бий. Бэнкси Роббо хоёр аль 90-ээд оны төгсгөлд муудалцсан юм. Дундын андынд нь болж байсан үдэшлэг дээр залуу Бэнкси архаг Роббод түүний тухай дуулаагүй юм байна гэж хэлжээ. Хариуд нь Роббо Бэнксиг дэлссэн юм байх. Улмаар энэ явдын тухай Роббо өөрийн номонд бичиж. Бэнкси зэвүүцэж, дээрх яриа нь худал цуурхал гэж мэдэгдэв.
Нэгэн нартай өдөр Бэнкси Риджентс-каналд байрладаг Роббогийн 25 жилийн нүүр үзсэн граффити дээр нь өөрийн бүтээлийг зурснаар дайн эхэлсэн гэж үзэж болно.
Роббо хариуг нь тэр дор нь өгөв:Энэ онд 4 сард Роббо унаад толгойгоо цөмөлж орхиж. Эмнэлэгт коммад орсон байдалтай багагүй удсаны эцэст сэргэжээ. Одоо нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаа.
Эх сурвалж: http://plucer.livejournal.com

No comments:

Post a Comment