05 October 2011

Retro auto

Машины мотор боож буй 2 залуутай явж байгаад нэг гараж орсон юм. Хуучны авто засварлаж сэргээдэг нөхрийн хэд хэдэн автомашиныг сонирхов. Гаражид дээр үеийн Land Rover, 2 ширхэг ГАЗ (21 болон 24), нэг ЗИС сойлттой. Мөн BMW X5 байсны зургийг авсангүй. Аппаратгүй, зурагнууд гар утсаар хийгдсэн, дагаад чанар нь (_|_).
Хамгийн сонирхол татсан тэрэг - ЗИС. Нүгэлтэй урт кузовтой юм. Хэдийгээр засвар хийгдэж буй хэдий ч дутуу зүйл их байна.21-ийн арьс будагдаж дуусаж. Гоё өнгө гаргаж цэвэрхэн засчээ. Салон болон агрегатруу засвар орж амжаагүй бололтой.24 буюу Волга явдаг гэнэ. Эрхүүгийн амбан захирагчийн 24 гэсэн. Суудлуудыг нь савхиар бүрж.Гишгүүрүүдийг зэс хөөмөлөөр хийсэн нь содон үзэгдэл.Land Rover бараг 60-аад оных байх. Хамар дээрээ запас дугуйтай. Зарна шүү гэж эзэн нь хэлсэн.

No comments:

Post a Comment