XX зууны 20-иод онд дөнгөж бүрэлдэн тогтносон ЗХУ-д чекистууд гэж нийгэмд айдас жихүүцэл, хүндэтгэл бахархал зэрэг төрүүлсэн нөхдүүд гарч ирсэн. Тухайн үеийн зөвлөлтийн уран зохиолд чекистуудыг гэгээн хүмүүс шиг дүрсэлсэн нь их таарна. Бид одоо үед л дээр үеийн баримтат болон уран сайхны кино үзээд инээд хүрч буйгаас биш тухайн үед хувьсгал хийж байсан үзэл бодолдоо үнэнч хүмүүсийн дийлэнх нь зорилгоосоо өөр юу ч хардаггүй, эд хөрөнгийн шуналгүй, дайснаа байтугай өөрсдийгөө хайралдаггүй нөхдүүд байсан. Хэрэвзээ хувьсгал удирдагч нар өөрийн тухай боддог байсан бол засгийг хүчээр булааж, гадаад дотоодын өөрсдөөс нь туршлагатай, хүчтэй өрсөлдөгчдөө дийлж чадахгүй байсан. Иргэний дайнд үндсэндээ аль тал нь ялдаг вэ? Ард түмний олонх нь дагасан тал. Ард түмэн цөвүүн цаг ирхэд хэнийг дагахав? Өөрийгөө үл хайрласан, үнэмшил зоригийг нь хүндэтгэхээр, гэгээн, баатар, хувилгаан гэж үзэхээр лидерүүдийг дагадаг. Гэвч энэ нь сайн уу муу юу гэдгийг хэлхэд бас хүндрэлтэй. Жишээ нь: Робеспьер. Эрх чөлөө - Тэгш байдал - Ахан дүүс лозун дор хэдэн мянган иргэдээ хядсан шүү дэ. Төмөр хэмээх Феликс буюу Дзержинский ялгаагүй. Даруу төлөв, хатуу биш зан ааштай, бараг ядуу гэж хэлэхээр амьдралтай түүний удирддаг ЧК юу үйлдэж байсныг хэлхэд бэрх. Лениний үеийн ЧК жинхэнэ үзэл бодлоор цэвэрлэгээ явуулж байсан юм. Энэ нь бусад улсуудыг цочирдуулж, шинэ диктатурын хэлбэрийг төрүүлсэн. Мэдээж, бүх хувьсгалын адил дараа нь сталиноид нөхдүүд гарч ирж энергиэр дүүрэн явсан үеийг аажмаар шахаж засгаас зайлуулсан.
Ингэж бодохлоор террористууд бас л нэг төрлийн муу талын "гэгээн" баатрууд болж таарна. Үзэл бодлынхоо төлөө өөрийгөө, далимд нь бусад хүмүүсийг дэлбэлж орхиж байгаа биз дэ.
Тэгэхлээр хар цагааныг ялгах гол шалгуур хэрэгтэй. Үзэл бодол нэг дүгээрт тавигдаж байна уу, хүн нэгд тавигдах уу? Сайн үзэл: хэзээ ч ямар ч сайн үйлийн төлөө хүний амьдралыг золиослохгүй. Золиослох дээрээ тулвал зөвхөн өөрийнхийг.
26 October 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment