9-р сарын 25-ны өдөр.
Батцэнгэл сум. Тамирын голд сууж мотороо цохиулсан машинуудыг энэ жил олон ачиж. Ачих эрэг хүртэл бэлэн. Зэргэцүүлж тэвштэй машинаа тулгаж зогсоож байгаад түрээд гаргачихна. Жолооч ах бас туршлагатай нэгэн таарсан. Нодинон 6 машин ачсан, энэ жил би 4 дахь нь болж байгаа гэнэ. Баахан покрышка жийрэглэж өгөөд дугуйнуудын хийг суулласан. Мэдээж татлагаар бахаан баглаж бооно.Орой Дашинчилэнгийн замд түр зогссон байдал.
Шөнө Лүнд хоолонд орохоор буусан үе.
Мэдэхэд илүүдэхгүй: мотор дугараа л бол тэр дороо нам зогс, тэгэхгүй бол хамаг эд ангиа хядаад дуусна. Би сумын төв хүртэл 7-8 км зүтгүүлэхэд л мотор сэхэл авахааргүй дээрээ тулсан байв. Мөн ачаад орж ирсэн бол Гурвалжингийн гүүр юм уу Материалимпексийн хашаа бараадах хэрэгтэй, тэнд л түрж буулгахад эвтэй платформууд бий.

No comments:
Post a Comment