27 September 2011

Shit happens

UPD 2011.09.27 21:20
BUZZ! гэхийн оронд PIZZ! л гэмээр байна.Сайхан үйл явдлууд ар араасаа цуварсаар. Өчигдөр шөнийн 2 дөхүүлээд хотод орж ирсэн боловч машин төв замын зөвшөөрөлгүй болохоор ТЭЦ-ийн замаар явсан. 5 шарын цагдаагийн пост ачааны тэрэгнүүдийн эрлэг юм байх. 2:40-д Материалимпексийн хашаанд машин ачсан машиныг манаачтай нь ярьж байж оруулав. Жолооч ах өглөө болтол машиндаа унтчихна гэв. Гермес төвийн дэргэдээс машин шөнө баринаа - холуу очиж хуц юм билээ. Такси дуудлага ажилладаг нь яамай даа. Гэртээ ирж унтах гэсээр байтал 4 дөхсөн. Өглөө Сэк, Дашка, Булагаа 3 яг тохирсон ёсоор 6 гэхэд ирлээ. 4-үүлээ Материалимпекс орж машинаа буулгалаа. Дашка тросс олсон байв. Чирээд засварт хүрлээ. Улмаар Сэк-ийн гаражаас очиж моторын доод аппаратур машиныхаа ард ачаад найзуудыг гэр гэрт нь буулгав. 10-с засвар дээр очоод ар талаа нээсэн чинь... Дахиад surprise! Моторын шүүпээр масло гоожоод ар тал дэлбэ үсэрч. Угаалга орж ацетон, толбо арилгагч, даралттай ус г.м. есөн бусын аргаар үзээд арилдаггүй юм билээ. Байрныхаа гадна 4 цаг орчим ноцолдож байж запас дугуйтай хөндийг л цэвэрлэв. Бусад нь тостой чигээрээ балкон дээр хэвтэж байна, амь орох шинж алгаа, дарахлаар л тос шүүрээд.
Агрегат засвар өчигдөр өнөөдөр 2 юу ч хийсэнгүй. Урд нь ирсэн тэрэгнүүдтэйгээ зууралдаад. Маргааш мотор задаргаа эхэлвэл баярлах л байна. Тэгтэл маргааш тачигнаж эхэлнэ гэж байдаг, хэ-хэ.
2011.09.24 20:00
Ee 3,14z! Ochigdor Ogiinuur-iin modon gyyr ajillaj bga geheer n yavaad ochtol mergejliin hyanaltiinhan banzuudiig n huulj orhij. Mashin yavuulahgyi gej ter. Tsaash yavj betonon gyyreer garaad Battsengel orohoor zyglev. Sumiin toviin haraldaa Tamiriin gol gatlahaar ortol haluun motor hyiten usand tsohiulaad nam. Usand 10 garui min zogsood, 1 jeep-eer tatuulj garch irsen. Tegtel motor 1 l evgyi dugaraad ehlev. Sumiin tov hyrtel 7 km yalt ch ygyi zytgeseer Battsengeld honoglov. Onoodor nutgiin tehnikt sain garaar motor zadluultal... Surprise! Motoriin dood apparatuur ter chigtee jagsaalaas garch. End motor yanzlana gej yu bhav, yamar oros tereg bish. Hotoos selbeg irtel hyleene gedeg tam. Tiimees aimgiin tovoos achaanii mashin avchirch mashinaa achij avaad hot orohoos do. Tegeed zasvar deer heden odor shoroon tsarailna da. Muuhai yadarch bn, ert untnaa. Yaj iij bgaad l hogiin nohtsol baidald orchih yum da, zolig. Amralt saikhan l yrgeljilj bn. Amid hyn argatai, uchriig n olno do.

1 comment:

  1. hehe balarsan yum boljee. ayan zamiin eruul sain unshuulahgui dee. yu ch gsen sain yavaad ireerei. good luck!

    ReplyDelete