09 October 2011

Уран зурагтай таавар

UPD 2011.10.09 22:24
Зөв хариулт ирж. Зураг нь давхар байв. Шинжилгээ эх хувилбар дээр хийгдээд тамга хуурамчийн ар талд дарагдсан.


2011.10.04 20:47

Болсон явдал дээр тулгууралсан энгийн таавар.
Нэг томоохон музей уран зураг цуглуулагч хувь хүнээс алдарт зураачийн бүтээл худалдан авахаар болжээ. Нэр хүндтэй шинжээчидээс бүрдэх баг гаргаж уран зурагт шинжилгээ хийлгэв. Оригинал болохыг нь шинжээчид баталж, нотариус зурагны ард өөрийн тамгыг дарж оригинал гэдгийг нь албан ёсоор нотлох баримт үйлдэв.
Гэвч зураг музейд ирэх үед гэнэт дахиж шинжээчидийг гаргаж бүтээлийг сонжуулахад оригинал биш хуулбар болох нь илрэв.
Шинжээчид, нотариус, тамга тэмдэг - бүгд музейн талынх, худалдагдах боломжгүй.
Асуулт: Залилан хэрхэн хийгдсэн бэ? Хаана нь ажиллаж амжив?

2 comments:

  1. Ард нь тамгалсан гэхээр зургийг давхарласан юм болов уу?

    ReplyDelete
  2. яг тамга дарах моментод л үйлдэгдэнэ байх даа.

    ReplyDelete