Фото аппаратнаас хуулагдсан есөн шидийн зурагнууд.
Аль 8 сард дарагдсан 3 зураг. Сэк-ийн зусланруу явж байхдаа Шаргаморьтын гүүрний дэлгүүрүүд дээр түр саатсан юм. Жак дэлгүүр орсон хойгуур аймшгийн кинонд гаргахад болохуйц тоглоом илрүүлэв. Инээмсэглэл нь нэг л бишээ.Мөн энд соёмбыг "Й" үсэгний оронд ашигладаг "найзууд" байдаг юм байна.Их дэлгүүрийн зүүн талд. Пайзны дээд хэсэгт байрласан сүлдийг өөрөө зохиосон байх магадлал тун бага. Хаанаас л буудсан бол до...Зуны амралтын өдрийн кадр байна. Золотая бочка-гийн ногоон шошготой нь зүгээр. Алкоголь нь 5%. Улаан нь гашуун, цэнхэр нь сулавтар болчихдог юм.
Охин ийм зүйл хийсэн байхаар нь юу юм бэ гэж асуутал оршуулга гэж авсан.
Энэ жил зусландаа дарсан сүүлчийн кадр.32-ын тойрог дахь Номин. Эрдэнэт хивсний сурталчилгаа. Тоосжилтыг багасгаж, агаарыг цэвэршүүлнэ гэдэг мөр энд илүү. Агаар цэвэршүүлэгч хивс гэж дуулаагүй юм байна.Аливаа бараа бүтээгдэхүүний чанараас гадна сав, баглаа боодол нь ихийг илтгэнэ, хэрэглэгчийг татна. Жишээ нь: жирийн шилэн цилиндрэд савлагдсанаас бортго шиг хэлбэртэй нь илүү таалагдна.Хүүхдийн номын сангийн байрыг буулгасан урод-ууд тамд шатах нь гарцаагүй. Сүүлийн хэдэн жил TDB-гийн 804-р салбар байрлаж байсан хөөрхөн муурын байшин шиг барилга байж билээ. Оронд нь амьгүй шилэн дөрвөлжин босно л до, ойлгомжтой.
04 October 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment