Мэдээллийн гачигдалд хосдолд орсон уу? Холимог хуурганы ээлжит порцыг хүртнэ үү.
Байрны ойролцоо олж харсан зарлал. Баруун тархи - Соробан сампин. Ойлгомжгүй сүрлэг нэр өгснөөрөө болдог бол энэ сургалтын төв мандсаан.
Чөмсөн самарны яс хаа сайгүй болсон. Сангийн яамны лифт. Яамны үйлчлэгч нар донгодуулсан уу, эсвэл хүн чанар нь зулгаасан уу, ажил тарангуут 00 дахь ариун цэврийн цаасаа хурааж далд хийхээ больсон байна лэ. Нэг ёсондоо ажлын байранд 18 цагаас хойш хүндрэх эрхгүй байлаа шүү дэ, хэ-хэ.
Хэрэв орчин үеийн хот дээр атомын бөмбөг хаях юм бол жоом болон харх амьд үлднэ гэдэг. Хархыг хэлж мэдэхгүй, жоом бол баталгаатай амь гарна. Динозавраас ахмад настай шавьжний зүйл анги шүү дэ. Гараж дахь "хүрэн костюмтай залуучуудтай" тэмцээд дийлэхгүй байгаа. Сая хэд хоног хүйтэрхэд нөхдүүд даарахлаараа бөөгнөрөлддөгийг ажиглалаа.Мянган оюутны байрны ойролцоох автозавсар. Сантехникийн пластмассан трубканууд цахилгааны монтажид хэрэглэгдсэн байдал. Зориулалт хамаагүй, гол нь үр дүн гэсэн өнцгөөс хандаж.Газарчины уулзвар. Хөргөгч шингэн цэнэглэдэг газрын лого таалагдав. Энд машины AC-ний хөнгөн цагаан гуурсыг гагнадаг юм байна лэ шүү. Хэр баргийн газар нарийн хөнгөн цагаан трубка гагнахгүй. Сэк-ийн машины гуурсыг гагнуулсан юм.Силк роуд рестораны крант - англи загварынх.Apple-ийн барааг Bodi Electronics борлуулдаг болсон. Баруун 4 замын дэлгүүр нь. Чихэвчүүд нь гоё юм билээ (хүн өөрийн худалдаж авч чадах зүйлийг л харна шүү дэ :)Шадивлангийн гүний худаг. Шлангны үзүүрт усны урсгалыг хаах задвижка угсарч. "Хаагаарай!" гэж орилох юм уу шлангийг нугалж барих шаардлагагүй. Ийм энгийн зүлийг яагаад бусад худагнууд хийдэггүй юм бол? Би хувьдаа анх удаа таарч байна.
21 September 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment