12 September 2011
Century
Ажлын ойролцоо ийм нэртэй нэгэн газар бий. Хана нь XX зууны алдартнуудаар дүүрэн. Гэхдээ зураач бас хошин шогийн мэдрэмжтэй гар байсан бололтой. Тухайлбал Элвисийн хөрөг зураг Сталлоне-той илүү адилхан болж. Нүд, хамар, амыг нь хархад хангалттай. Мөн Маккартни чихээ огтлуулсан Чебурашка шиг юм.Үүгээр зогсохгүй, 00-д нь гайхалтай бичээс бий: цэвэрч хүний хэрэглэсэн зүйл цэвэр хэвээрээ үлддэг. Би нэг л ойлгойсонгуй, надад тухайлбал 00-ийн цаасыг бохирдуулалгүй хэрэглэдэг хүнийг заагаад өгөх хүн байна уу?
Labels:
art,
inscription,
menu,
organization
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment