8-р сарын 18-ны өдөр.
Рашаант нь Хөвсгөлд томилолтоор ажиллахдаа дайрсан сүүлийн сум байв. Бузар халуун өдөр таарсан ба наранд толгой манараад л. Ямар ч тэнхээ байхгүй, хэлээ унжуулсан улс явлаа. Сумын төв нь хөл хөдөлгөөн ихтэй, Архангай болон Булганаас Хөвсгөлрүү зүгэлсэн машины урсгал тасардаггүй газар байв.Энэ сумын онцлог - чанга яригч. Хажуугаар нь зөрөх мөчид захаас унаа Улаанбаатарлуу хөдөллөө шүү гэсэн зарлал явж байв.Энд Хөвсгөлийн ихэнх сумын адил үртсэн уул сүндэрлэнэ.
Засаг ноёны өргөө.О.Дашбалбарын "Амьддаа бие биенээ хайрла" шүлэг хөдөөгийн эмнэлэгүүдэд их тааралддаг юм. Энэ удаад ч гэсэн эмнэлгийн хананд хадаатай л байв.Наадмын талбай нь.Сургууль нь вакум цонхтой болж амжиж. Хаалга нь хуучин царс модон боловч нугаснууд нь вакум хаалга цонхных болон хувирч.
06 September 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment