Хамгийн муу замаар зорчсон 8-р сарын 13-ны өдөр.
Бороотой үед үүгээр явалтгүй. Замаар нь горхи урсах бол энгийн үзэгдэл.69-ийн ремень тас үсрээд, 2 дахиа ороогоод, улмаар нөгөөх нь бас тас. Жолооч жоортой - шинэ ремень гаргасан байдал энэ.Сольж тавихад 10 хүрэхгүй минут.Тэр хооронд юу хийхэв, байгаль дэлхийн сайхныг биширнэ.
Цааш хөдөллөө. 105-ын ар болон гишгүүр зарим газар тулаад л байв. Тэгсэн гэнэт... "Зориг сайхаан" гэж үүнийг л хэлэх байх. Улаанбаатарын дугаартай VW Polo-той нөхдүүд урдаас ирж яваад нам зогсож. Бараг тэр нь ч дээр байж мэдэх. Цааш явсан бол юугаар ч төгсөх билээ. Гол гатлахдаа усанд цохиулсан уу яасан бүү мэд, мотороо болон бензин насосоо ухаж харагдав.Бид зогсоод яасан ийсэнийг нь асуув. 2 жолооч маань туслах гэж тэргийг нь багагүй оролдов. Бензин насосд шатахуун ирээд байгаа юм. 100 татуулахад бараг асчихна. Свеча (сыпча) нь хуурай. Тэгэхлээр бензин насосоос форсункад (порсуунк) ирэх замд л нэг учир байсан байх.Цаг гаруй голын эрэг дээр саатаж, шумууланд бариулж өгөөд цааш хөдөлцгөөв. Нөхдүүд форсункруу ирж буй шлангуудаа шалгахаар үлдсэн дэ. Тэндээ хоносон бол гайхах явдалгүй. Асдаг л юм бол буцаарай, цааш явбал шаварт сууна, гарахгүй шүү, машинаас чинь юм үлдэхгүй гэж захиж захиж явсан. Буцаж явах хүмүүсийн царай ч биш байна лэ дэ, ассан бол цааш явсан байх, хэ хэ.

No comments:
Post a Comment