Эвдэрсэн HDD-ийг Computerland ороод ч амь оруулж чадсангүй. Би ойрд урагш хойш явахгүй нь тодорхой, тиймээс хүлээлтийн горим хэдий хугацаанд үргэлжилэхийг хэлж мэдэхгүйн. Сэк Бээжинд хард дискний мэдээлэл сэргээдэг нөхрийн хаяг, утас олж өгөх юм ярьсан. Ажлын газрынх нь хүн сэргээлгэсэн гэсэн. Бээжин орохдоо сайн дураараа HDD минь аваад явчих хүн олдохгүй л биз дэ? Мэдээж тэнд мэдээлэл сэргээлгэхэд гарах зардлыг нь өгнө.
Гол харамсаад байгаа зүйл - зурагнууд. Сүүлийн 10 жилийн түүх арчигдвал харамсалтай. Мөн сүүлийн 15 жил цуглуулсан дууны сан, за тэгээд номын сан г.м. 80 юм бий-ий-иий-йй.
Ядаж энэ хавар Лондонд авсан зурагнууд, музейн тайлангуудыг залхууралгүй нийтэлдэг байж дэ цус. Сая энэ дууг сонсоод л тэгэж бодлоо.
07 September 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment