2011.08.13. Бид Эрдэнэбулганд бага үдэд ирээд үдэш нь явсан. Өдрийн цайгаа нэгэн буудалд орж уув.
Сумын төвийн буудал ямар байдаг билээ, тийм л буудал. Онцлог нь: бидний орсон 2 өрөөний хана тэр чигтээ бүсгүйчүүдийн зургаар дүүрэн. Эхний өрөөнийх - арай дээр үеийн бүтээлүүд.

2 дахь өрөөнд орчин үеийн төлөөлөл. 2 зуун жилийн дотор урлаг болог натуршицууд хэрхэн өөрчлөгдсөнийг анзаархад төвөггүй. 

Бас нэг онцлох зүйл - номын шүүгээ. Ихэнх ном нь орос хэл дээр, 80 оны сүүл үеийн хэвлэлт. Уйдаж явсан болохоор 1 ном буудлын ажилтнуудаас далдуур хулгайлж орхив. Замдаа бараг дуусгаад, ирээд, гүйцээгээд, зуслангийнхаа номын санд үлдээх шив дэ. Иргэний дайны үеийг харуулсан өгүүллэгүүд байв. 23-24 оны бүтээл болохоор бас яах вэ, нэвт улаан өнгөтэй ч гэсэн бодит байдалд дөхнөө.
Өөр ч юу байхав дэ, зуухыг нь харуулчихсан.
13 September 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment