01 September 2011

Угаагддаг сурталчилгаа

Германд зохиогдсон фашистуудын цугларалт болон рок-концерт дээр нэгэн нэрээ хэлэхийг хүсээгүй фашист намыг дэмчигч спонсороос 500 футболка тараасан явдал болж. Ийм төрлийн арга хэмжээн дээр байх ёстой футболка шиг л футболка байсан тул гялс тараагдаад дуусаж. Гэвч анхны угаалгын дараа футболка төрхөө өөрчилж, фашист бүлгэмүүдээс залуучуудыг холдуулах зорилготой EXIT байгууллагын сурталчилгаа болж хувирсан байна. Шинэ бичиг нь: "Чиний футболка хийж чадсан зүйлийг чи ч хийж чадна". Гоё сэтгэжээ.

1 comment:

  1. хаха, яасан мундаг сэтгээ вэ.

    ReplyDelete