Амалсан ёсоор Хатгалын муужгай. 2011.08.15-ны өдрийн өглөө.
Бид мах, утсан загас зэрэг хүнсний бүтээгдэхүүн зардаг лангуунууд дээр шатахуун авч буй аймгийн 69-өө хүлээж түр саатсан юм.Тэгсэн нэг муурны зулзага хаалга онгойнгуут дотогш орж худалдагч хүүхнүүдийг орилуулав.Арай зоригтой нэг нь муурны зулзагыг гаргаад хашааны цаана тавив. Учир нь тэнд хэвтэж байсан 2 шар нохой муужгайгаар зоог барих магадлал бас байв.Муурны зулзага гэнэт хашааны завсараас гарч ирэнгүүтээ бидний машины доогуур ороод алга болчихов.
Хаачив ийчэв болсон чинь запас дугуйн дээр гараад суучихаж.Буух шинж огт алгаа.Жаахан мах авчираад өгсөн чинь даахгүй мөртлөө овоо ноцолдов. Явах гэхлээр унаад үхэх вий гэж бодоод, гараа оруулахаар хүрэхгүй. Сүүлдээ бид зэргэцэж алхаад, жолооч машинаа аажуухан хөдөлгөлөө, муурны зулзага орилоод л, хажуугаар зөрсөн мотоциклтой хүмүүс гайхаж хараад л . 20-30 метр яваад зогсов. Айсан бололтой машины арын дугуйн дээр гараад ирэхлээр нь барьж аваад хашааны шон дээр үлдээгээд (ойрхон бас л нохой байв) явцгаасан да.
02 September 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment