Ренчинлхүмбэ сумын төвд Андрей Шубины байшин гэж 3 дахь зуун жилийнхээ нүүрийг үзэж буй байшин байдаг юм байна. Хувьсгалын өмнө наймаа арилжаа оросын талтай идэвхитэй хийгддэг, Андрей Шубин гэгч баян хасаг эр энэ нутагт байсан тухай яриа нутгийн иргэд ярьж өгөв.Би сая тус хүний тухай жаахан зүйл олж мэдлээ.
Шубины удам угсаа нь тункинскийн хөндийн хасагуудын эртний гаралтай гэр бүлүүдийн нэг юм байна. Мэдээж зарим нь ядуу, зарим нь баян амьдралтай байсан бөгөөд Андрей Иванович Шубин атаман нилээн бийлэгжүү эр байж. Монгол даяар худалдаа наймаа эрхэлдэг, Эрхүүд худалдааны төв ажиллуулдаг байв. Түүний шууд удирдлага дор 150 зэвсэглэсэн хасагууд байсан бөгөөд дэг журам сайтай байсныг нь онцолжээ. Ер нь Эрхүүгийн хасагуудын түүх эмгэнэлтэй л дэ. Энд хасагууд нь улаан цагаан гэж хуваагдсан зүйл байхгүй, эцсээ хүртэл өргөсөн тангарагтаа үнэнч байсан болохоор улаантнуудад хамгийн их хядагдсан. Партизаны дайн явуулж байсан хасагуудын эсрэг улаантнууд Сибирийн 2-р болон Златоустын 26-р сумангуудыг хөдөлгөж байж бүс нутагт хяналтаа тогтоож. Иргэний дайны үеийн Шубины тухай бүдэг бадаг л мэдээ бий. Тэрбээр 21 оны намар барон Унгерний адил Монголоос баригдаж Эрхүүд хүргэгдэж цаазлуулсан. Түүний эрүүгийн хэрэг одоог хүртэл нууцын зэрэглэлд багтдаг тул дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй. Монголчууд большевикуудад барьж өгөхгүй нууцалдаг, тусалж дэмждэг байсан ганц атаман гэж байгаа. Ер нь түүний хасагууд нутгийн иргэдийг гомдоож дээрэм тонуул хийдэггүй байсан гэнэ. Шубин ерөөсөө баригдахгүй байсан болохоор улаантнууд гэр бүл, хамаатан саданг нь барьцаалах найдвартай арга хэрэглэж. Нийт 74 хүн, түүний дотор эхнэр Наталья Игнатьевна Шубина нь барьцаалагсад дунд байж. Гэр бүл, төрөл төрөгсөдөө аврахын тулд А.И. Шубин атаман бууж өгсөн боловч түүнийг цаазлахын зэргэцээ барьцааны 10 хүнийг, түүний дотор эхнэрийг нь буудан алжээ.
Одоо дээрх байшинд сумын жирийн нэг айл амьдардаг гэсэн. Бас нэг байшин бий.

No comments:
Post a Comment