08 September 2011

Мэдээний формат

Өнөөдөр мэдээ мэдээлэл ямар хэлбэртэй байна? Ямар ч хамаагүй телевизийн сувгийн үдшийн мэдээг авч үзье л дэ.
Ерөнхийлөгчийн айлчлал, их хурлаар хэлэлцсэн асуудал, засгийн газрын хуралдаан, хаа нэгтээ болж буй дайн, бидний хурааж буй ургацын хэмжээ байгаагүй их болж, хүүхдийн өвчлөл, осол гэмтэл, нийслэлийн өдөр тутамын амьдрал, дахиад янз бүрийн жижиг цуглаан хуралдаан, спорт, цаг агаар.
Үүнийг мэдээ гэж хэлхэд бэрх. Сайтар чимэглэсэн засаг төрийн ажлын график, нэмэх нь хов жив гэж тодорхойлвол илүү зохино.
Мэдээлэл хүнд үлдэцтэй, хэрэгтэй агуулгатай байх шаардлагатай. Арга ядхад - хөгжилтэй, инээдтэй.

No comments:

Post a Comment