29 September 2011

Айл болгонд байсан ном

Соц. үеийг санацгаая. Номын дэлгүүрт нэг төрлийн ном олон тоогоор байхаас бус өргөн сонголт, тэр тусмаа сонирхолтой ном байх нь ховор байсан цаг. Аав ээж нь гадаад дотоод явдаг юм уу хойно суралцаад ирсэн айлын номын сан арай сонирхолтой. Монгол, орос хэл дээр бичигдсэн ном дийлэнх нь, англи хэл дээрх ном тун ховор.
Бараг айл болгоны номын тавиурууд дээр эдгээр ном байдаг байсныг санаж байна. Үүнд:
- Чойномын "Сүмтэй бударын чулуу". Саарал, зурагтай хавтастай шүлгийн түүвэр.
- "Утсан дээрх шувуу". Мөн "Байгалийн хачин сонин". Аль аль нь орос хэлнээс орчуулагдсан амьтны аймгийн тухай ном.
- Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь. 3 боть улаан том ном. Одоо зарим зүйлийг нь уншвал сонин санагдна да.
- Романуудаас гэвэл "Зүрхний хилэн", "Онцгой эрх", "Харуул Алтай", "Элс цас" их тааралддаг.
- Улс төрийн гэвэл Лениний ботиуд болон Марксын "Капитал".
- Гадаад: Чейз, Майн Рид элбэг.
- Хэл сурахад: Радуга-гийн ботиуд (угийн сурах бичиг, хүүхэд болгон орос хэл үздэг байсан шүү дэ) болон Бонк.
Өөр юусан билээ? Мартагнасан, орхигдсон ном юу байна?

4 comments:

  1. Орос номнуудаас гэвэл Жизнь замечательных людей айлуудаар нэлээд байдаг байсан. Брежневын Малая Земля бас харагдаж байдаг. Уран зохиолын орос номнуудаас Жованьоли - Спартак айлуудаар яагаад ч юм бас харагдаад байдаг. Как закалялась сталь бол орос монголоороо байдаг байсан.
    Өөр юу билээ дээ, сануул нэмье

    ReplyDelete
  2. Большая Советская энциклопедия бас айлуудад их байдаг байсан. Миний бодлоор тэр үеийн Google юм шиг ээ

    ReplyDelete
  3. Утсан дээрх шувуу гэдэг ном их гоё ном сайн ч ном. Би энэ номонд дуртай.
    Миний мэдхээр Хүн яаж хүн болсон бэ?
    Монте Кристо гүн
    Капитан Грантын хүүхдүүд
    Усан доогуур хорин мянган бээр яалсан нь
    Жерминал
    Цезира бүсгүй
    Газар шороо
    Манан будан
    Их хувь заяа
    Халуун салхи их элбэг байдаг байсан

    ReplyDelete
  4. бас Саниковын газар

    ReplyDelete