Шереметьево сүүлийн жилүүдэд сайн өргөжиж. 80 оны олимпиадаар баригдсан Шереметьево-2-ыг одоо терминал F гэдэг болж. Доторх бараан хар кольцо хэлбэртэй таазыг нь гэгээлэг сараалжаар сольсон байна. Арай л гэгээлэг болсон юм уу да. Мөн шинэ хуучин 2 терминалын хооронд дахиад нэг терминал баригдаад бараг дуусаж байна билээ.
УБ-Москва чиглэлийн нислэг 4-р сард (түр хугацаанд) терминал D-д бууж, хөөрч байсан.
Шинэ юм болсон хойно бүх зүйл нь гялалзаад л, бөөн шил толь. Ихэнх duty free дэлгүүрүүд нь засвартай. Ажиллаж буй нь хуруу дарам цөөн. Нэг л том талбай, хөл хөдөлгөөн ч байхгүй.Дээвэр нь дотроосоо нэг иймэрхүү.Заалтууд нь арай орчин үеийн юм уу да.Ахиц дэвшил байгаа хэдий ч таксофон бол хэвээрээ - бөөн бул хар төмөр. Сонирхоод харилцуурыг нь авсан чинь 2-тын сүүтэй бидон өргөж буй мэт сэтгэгдэл төрсөн.Цонхоор хуучин (цаана харагдаж буй бараан барилга) болон шинээр баригдаж буй (улбар шар оруулгатай) терминалууд харагдаж байна. Тэр цаад барилга руу шөнө 3 өнгөрч байхад алхаж байлаа, хөөрхийс.
11 May 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment