179 см өндөр, 84 кг жинтэй. Даралт хэвийн. Хараа сайн, нүдний уг зүгээр. Сонсгол муудаагүй. Уушигны багтаамж нормаль. Ясны сийрэгжилт байхгүй. Ходоод шархгүй, элэг өөхлөөгүй, цөс чулуугүй, нойр булчирхай байрандаа, шулуун гэдэс ургацаггүй, бамбай булчин ургаагүй,
Би урд нь цогц шинжилгээ өгч байгаагүй. Өвдөж ч байгаагүй. Төрөхдөө л эмнэлэгт 2-3 хоносон байх. Түүнээс хойш хэвтэж ч үзээгүй. Багадаа өвддөггүй, дандаа гэмтдэг байсан. Хуучин шинэ гэмтлүүдийн хүлээн авахаар бол харин цөөнгүй үйлчлүүлсэн дэ. Тариа, зүүнээс нүгэлтэй айна. Багадаа вакцин хийлгэх гэж л тариулдаг байсан бол одоо шүдээ эмчлүүлэхдээ хааяа мэдээ алдуулагч хийлгэдэг, эсвэл зун харшилдаа хэт дарлуулахаар диксометазон дуслаар судсандаа шахуулах тохиолдол бий.
Ажилдаа "хариуцлагатай" нэг сувилагч намайг цусны шинжилгээ өгөхөөс минь өмнө рентгенрүү явуулаад ганц хатгуулах газар 2 хатгуулахаар л болгочихлоо. Нэг дахь өдөр дахиж очиж цусаа өгөхөөс. Би өөрөө бас хойлогдуу гар, рентген туяа цусанд нөлөөлөх нь илт байхад нядлуулах гэж буй мал шиг заасан зүгт нь явж л байдаг, хэ хэ. Ходоод, шулуун гэдсээ дурандуулахдаа айгаад унтуулгатай орсон тул хүссэн хүсээгүй судсандаа зүү тавиулсан. Унтуулга чинь амар юм байна, тариа хийлгээд л нэг сэрхэд бүх зүйл дууссан.
hi eruul saruul humuus bas bus bgaad nibayarlaj bnaa;) minii naiz tum bum naslaarai, esli tebe konechno ochen' hochetsya ;)... Songdo-d hed honogoos ochij shinjluuleh gej bga... bas yu gej garah bol doo geed l suuj bna shd ;) Eruul bied saruul uhaan
ReplyDeleteHey guys Songdo unegui shinjilgee hiigeed baigaamuu? yu bolood gev genet bugdeeree shinjilgee ugood ehlev? ter hodood duranduulahiig chin olon udaa duranduulj bailaa. bas l evgui shuu anh uzehed daraa n gaiguiee shlankiig n gants ogiod l guilgechihdeg shd. harin ter nariin gedes chin evgui dee. neg naiziigaa zugeeree geed zorigjuulaad oruulsan chin udaj udaj emchiin uroonoos asar muuhai tsaraitai hun garch irsen. Hamgiin gol n amaa bish ar talaa darj garch irsend baigaa yum. zuv zugeer baij baigaad ongon halisaa tsooluulchihlaa geed l ugleed baisan daa daraa n wahahaha. :) . PS: Bidniigee olon jil bayasgaarai :)
ReplyDelete