12 May 2010

Хөгжил хаачив?

Ойрд хаврын хавсарга тавиад хот хэрэг алга. Орон нутагт байдал дээр байгаа нь юу л бол. Би гайхаад байдаг юм - яагаад ядаж төв гудамжаа усалчихаж болдоггүй юм бол. Усалгааны систем тавих хөрөнгө хотод байхгүй л гэж бүү хэлээрэй. Үгүйдээ хэдэн машин явуулчихаж болно до. Яагаад бид гахай нохой шиг заваарсан нөхцөлд ажиллаж, амьдарч, хөдөлмөрлөх ёстой юм бэ? Хүүхдүүд ямар нөхцөлд өснө, тийм л ухамсартай болно. Одоогийн байгаагаар бол гэрэл гэгээ алга. Зөвхөн хот тохижилт ч биш, хөгжлийн тухай бодож явдаг зарим зүйлийг бичье.

Зах зээлд шилжээд 20 жилийг ардаа орхилоо. Багагүй л хугацаа. Тодорхой ахиц дэвшил байгаа байгаа, түүнийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ энэ бол хөгжил, тэр тусмаа эдийн засгийн үсрэлт огт биш. "Самотёк" буюу урсгалаараа яваад л энэ.
Бид хөгжилтэй улсыг гүйцэхийн аргагүй хол хоцорсон мэт сэтгэгдэл бүх хүнд нэвт шингээстэй. Гүйцэж түрүүлэх, хөгжих тухай ярих нь ч ховор. Янз бүрийн статистикийн тоог авч үзэхэд хоцорч яваа нь үнэнээс хойш яалтай ч билээ.
Өнөөдөр хүчтэй эдийн засагтай зарим улсыг авч үзье. Япон, Герман, Хятад, Солонгос, Орос г.м. орнууд Дэлхийн II дайны дараа ямар байлаа? Рейхстагын 1946 оны зураг.
Өнөөдөр тэгэхэд ямар байна?Япон, Хятад, Орос, Герман дайны дараа (зөөлөн хэлхэд) балгасан дунд байсан. Хэдий тийм ч 50-иад онд "германы эдийн засгийн гайхамшиг" гэгч болсон. Үр дүнд нь ХБНГУ эдийн засгийн хөгжилтэй улсуудын жагсаалтад эргээд л ороод ирсэн. Япон мөн адил. Яахав, Хятадууд жаахан хожим орж ирсэн л дэ.
Асуулт: Яагаад Герман гүйцээд, тэр ч байтугай түрүүлж чадав? Хэдхэн жил байтугай хэдэн арван жилийг зарим улс нөгөө л шавар балчиг, ядуурал дунд өнгөрөөдөг. Жишээ нь: Нигери. Энд иргэний дайн 1970 онд дуусаад 40 жил энх амгалан өнгөрч байгаа. Африк тивд хамгийн их хүн амтай. Байгалийн баялаг бий юу? Бий. Хөгжил бий юу? Сураг нь ч дуулдаагүй.
Расизмын тухай ярих гээгүй л дэ. Гэхдээ европууд болон азиуд харуудыг бодоход дайн дуусаад жаахан амьсгаа авангуут л хөгжлийн замд орж чаддаг. Тэгэхэд хар тивийн харьцангуй хөгжсөн Габон улс зөвхөн байгалийн нөөцөө экспортлож амь зогоож байна. За яахав, хар тивийнхэн жаахан азгүй нөхдүүд байж болно. Гэхдээ би л хувьдаа эд нартай нэг эгнээнд орох хүсэл бага байна.
Бас нэг ажиглагдсан зүйл. XX зуунд хөгжилтэй байж байгаад үгээгүй ядуу болсон улс байхгүй. ө.х. прогресс нэг урсгалтай зам шиг зөвхөн нэг чигт л явагдаж байна. Хүчирхэг улсыг дотоодын болон гадаадын дайснууд хөл дээрээс нь цохиод унгахад буцаж босоод л 10, үсрээд 20 жилийн дотор алдсанаа өлхөн нөхчихөж чадаж байна. Иймд ямар ч эдийн засгийн хямрал, байгалийн гамшиг, дайн дажин болсон ч хүчтэй улсууд тэсээд л үлднэ. Бид яахыг хэн ч мэдэхгүй.
Ерөнхийлөгч сая ОХУ-д ялалтын баяраар айлчлахдаа "Дайнд ЗХУ-ын 27 сая иргэн амь үрэгдсэн, монголын хүн ам одоо 2,7 сая. Энэ их учиртай." гэсэн утгатай зүйл ярьсан. Бараг л билэгшээгээд байсан уу яасан? Төр засгийн удирдлага ингэж дэмийрч байснаас яагаад хятад тэрбум хүн ажлын байраар хангаад, тэжээгээд байхад цөөхөн тооны бидний 30 гаруй хувь нь ядуурлын туйлд байна гэдгийн бодох хэрэгтэй.
Эх нь хээр алга бол хүү нь шийр алга гэдэг шиг засаг төр нь ямар байна, ард түмэн нь тийм л байна. Одоогийн байдал эцэггүй айлын хүүхдүүд шиг сэтгэгдэл төрүүлдгийг нуугаад яахав.
За ингээд засаг заяа хоёртоо гомдсон шигээ хөгжил мөрөөдөөд хөнжилөндөө орцгоо до, уруудах айл унтах идэх, оройн үлгэр дууслаа, хэ хэ хэ.

3 comments:

  1. Чангаагчид олон юм даа зайлуул

    ReplyDelete
  2. Ингээд инээгээд өнгөрмөөргүй л байгаа юм даа уул нь.Үнэхээр бодохоос л хэцүү болчоод байгаамдаа. Одоо мануус л нэг юм хийх л хэрэгтэй, юу хийх үү? дайны дараа энэ герман, японы залуучууд юу хийж байсын болоо хөөрхий

    ReplyDelete
  3. Olon humuusiin yaridag sedev gehdee manaihan omch horongo bhgui teriigee bsan ch ashiglaj medehgui uhaan muutai bsnii shinj gej bi boddii.yumiig hogjuuleed zov ahiglah talaar bodoh n bitgii hel hunii yum shig ustgah nuraah zereg amin huviin t1 bodol hezee ch salahgui.agaariig n ashigladag Mod tarij medehgui hugalj bgaa humuus hezee ch oodlohgui

    ReplyDelete