Танилцацгаа. 2-р рангийн ахмад Василий Архипов.Карибийн хямралын үед ЗХУ-ын Хойд тэнгисийн флот "Анадырь" нэртэй операци явуулж Куба руу 4 дизель шумбагч хөлөг онгоц илгээсэн байна. Онгоц болгон 21 энгийн, нэг цөмийн торпедоор зэвсэглэсэн. Тус шумбагчууд нь халуун бүсэд ажиллагаа явуулахаар тоноглогдоогүй байсан тул хүндрэл их тулгарч: гидроакустик, цахилгаанчин, мотористууд г.м. ажилчидын пост дээрх температур 50-60 градус хүрч, битүү нарших, ухаан алдаж унах тохиолдол тасрахгүй байв.
Хөлөг онгоцнуудад агааржуулалт явуулж, аккумлятор батарейнуудыг хөргөхийн тулд шумбагчид усан мандалд гарахаас өөр сонголтгүй болж. Ингээд 1962 оны 10-р сарын 27-ны өдөр Кубын ойролцоо "Б-59" шумбагчийг АНУ-ын тэнгисийн хүчний "Рэндольф" хөлгөөр ахлуулсан 11 усан онгоц бүсэлсэн байна. Шумбагчруу агаараас онгоцоор гал нээсэн бөгөөд шумбахаар нь залгуулаад гүний бөмбөгдөлт хийж.
"Б-59"-ийн ахмад хариуг нь цөмийн пуужин харваж барихаар шийдээд: "Магадгүй, дээр аль хэдийн дайн эхэлсэн биз. Тэгэхэд бид энд ингээд бүгэж байдаг. Одоохон новшнуудыг нулиад өгье! Өөрсдөө үхсэн ч хамаагүй, эднийг устгаад, тэнгисийн цэргийн нэрээ аварцгаая!" гэж.
Архипов даргынхаа шийдвэрийг эсэргүүцэж, тушаалыг нь хорьж чадаж.
Карибын хурцдалыг судлаач Томас Блэнтон "Архипов гэдэг залуу дэлхийг аварсан юм" гэсэн байдаг.
Эх сурвалж: http://mi3ch.livejournal.com/
25 May 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
Одоо энэ залуу байхгүй байсан бол дэлхий будаа байх байжээ. Тэгээд энэ залууг ЗХУ-даа очиход нь барьж хорьсон болов уу шагнасан болов уу
ReplyDeleteХннн
ReplyDeleteUhaalag ene zaluud bid tegvel ortei l yum bn daa.
ReplyDeleteАрхиповыг ардын дайсан гээд буудаагүй бол яамай даа.
ReplyDelete