2 мэдээлэл уншив.
1. Монголын автозамын тухай:
http://202.180.218.253/open-parliament/index.php?option=com_content&view=article&id=2203:-1-237-265-&Itemid=940
2. Оросын автозамын тухай:
http://www.bg.ru/article/8503/
Эхний мэдээллээс би Монголд 1 км зам 2010 онд 320-350 сая төгрөгөөр бүтэж буйг мэдэв. Дундаж нь 335 сая, 4 урсгалтай зам гэвэл 1 тэрбум 340 сая төг. Өнөөдрийн Монголбанкны долларын ханш 1385.96. Тэгэхлээр 4 урсгалтай автозамын 1 км нь манайд 966,838 доллараарын өртөгтэй, тийм үү? За яахав, $1 сая гэж ойлгоё.
Хоёр дахь мэдээллээс би өөр улсуудад яг ижил төрлийн зам хэдий хэмжээний өртгөөр бүтэж буйг оллоо. Үүнд:
Хятад - $2,9 сая, Бразили - $3,6 сая, ОХУ — $12,9 сая (Москва — Санкт-Петербург автозамын 15-с 58 хүртэлх км нь $134 сая; Москва хотын 4 дахь кольцо - ойролцоогоор $400 сая).
Тэгэхлээр манайд Хятадаас 3, Бразилиас бараг 4, ОХУ-с даруй 13 дахин хямд өртгөөр зам баригдаж буй юм байна. За оросуудыг бол ойлгож байна, арай дэндүү их өртөг төсөвлөөд замаас нь мөлжиж буйг. Харин өөрсдийгөө бодохоор нэг талаас сайшаалтай ч юм шиг, нөгөө талаас чанар, технологийн горимд эргэлзээ төрүүлэхээр л тоо гарч байна да.
26 May 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
чанаргүй зам гэж угаасаа л энэ. Яг ярих юм бол одоо хийж байгаа нь 1 сая ч хүрэхгүйдээ. Нээрээ үнэхээр муу зам байх нь байгаа гэхдээ цогц шийдсэн зүйл байхгүй нөгөө явган хүн гэрэлтүүлэг ус зайлуулах эд нар бол уучлаарай
ReplyDelete