17 May 2010

Брест

Эх орны дайн эхлэхэд Брестийн цайзын хамгаалагчид багагүй хугацаанд тэссэнийг, давгүй зураг байдгийг мэдэх юм.
Харамсалтай нь галт тэрэгний хуваарьт баригдаад тус хотод цаг гаруй л саатсан болохоор вокзалаас ч гараагүй. Москва-Минск-Брест чиглэлийн галт тэргэнд вагон-ресторан байдаггүй юм байна. Засвартай ч юм уу түр ажиллахгүй биш, ор тас байхгүй (физически отсутствует). Минск дээр 15 мин. зогсоход бууж гүйгээд хүнс зардаг мухлагуудыг олсон хэдий ч орос руб.-р тооцоо хийхгүй болж таарсан. Валют солилцооны цэг нь мэдээж хаалттай (орос л гэсэн үг шүү дэ :) Проводник (угтаа бол проводница)-с төмсний нухаш, зефир, чипс, цай, кофе зэргийг авсаар 16 цаг үргэлжилсэн замыг туулсан. Брестэд буугаад Тересполь хүрэх билет бичүүлэнгүүтээ шууд буфет зүглэв (вокзалын ресторан пиг чихээтэй, хоол удаж байж гарахаар байв). Шереметьево-д орос 490 руб.-р нулимсан юм шиг зүйл авч байсан бол энд дүйцэх хэмжээний беларусь руб.-ээр голийтлоо чихээд, нэмээд нутгийн пиво хүртэл амссан.
1. Беларусийн баруун нутгаар 4 сарын 20-д гэхэд бүрэн зун болж.
2. Шинэ орон сууцнууд цөөнгүй баригдаж. Хөөрхөн загвартай, цэвэрхэн.
Төмөр замын ажилчид лазагнаад амарч буй бололтой.
3. Вокзал.4. Брэст. Оросоор бол мэдээж Брест. Беларусь хэл яг орос хэл. И-г I-гээр орлуулаад, А, Э, Ы үсэгнүүдийг харамгүй ашиглахад хангалттай. Вагонд Смоленскоос нэг залуу суусан юм. Германаас машин зөөдөг гээд бөөн GPS болсон нөхөр байсан. Түүнтэй жаал ярилцахад беларусь үндэстэн оросуудаас хамаагүй зөөлөн ярьдгийг анзаарсан. Тус болсон шүү хөөрхий, яаж хил давах тухай зөвөлгөө өгсөн. Мөн ойр зуурыг юм яриад явж байхад зам хорогдоод л.5. 1941 онд фашистууд тус хотын ТЗ-ын намын үүрийн даргыг энд зэрлэгээр яргалж хороосон байна. Жуликов гэдэг гүт нэртэй хүн байж дэ, мааний бадми хум.6. Паспортын контроль болон билетийн касс. Хүн болгоныг маш нарийн шалгасан. Зураг хөргийг болон гарын үсгийг тулгаад, бэлэн мөнгө болон паспортын хуудас тоолоод, оёдол үдээсийг нь татаж чангаагаад. Бүх яриа, дүрс цаанаа бичээстэй. Зүгээр билетийн касс хүртэл яриа бичнэ. Мөн беларусийн цэргийхэний хувцас гоё юм билээ, хуучин ЗХУ-ын армийнх шиг. Ер нь Беларусь-т байхад хуучин союзд байгаа мэт мэдрэмж төрсөн.

2 comments:

  1. Беларус орсоос салаад хөгжиж үү эсвэл дороойтжуу ?

    ReplyDelete
  2. хөгжсөн юм шиг санагдсан.

    ReplyDelete