Өглөө нь жаахан унтаж амарч байгаад 10 цагийн үед Федеральная миграционная служба (ФМС) гэх байгууллагыг зорьсон. Тэнд виз сунгагдана гэж Шереметьевод консул нь хэлж өгсөн юм л да. Тодруулбал, тус байгууллагын хүлээн авахыг нь зорьсон юм.
1. Театр на Таганке.Таганская метроны буудал дээр бууж хайсаар очоод уулзтал: "Бид та нарт тусалж чадахгүй. Визийг чинь сунгах боломж алга. Буцаж Шереметьево орж визээ 3 хоног сунгуулахгүй юу" гэдэг байгаа.
2. ФМС России. Хүлээн авах.Золтой л харавчихсангүй. Би ч хэлсэн: "Болил до. Эндээс Шереметьево хаахна билээ, тэнд байдал ямар байгаа билээ. Бөмбөг болж ийш тийш явсаар халширж байна. Асуудлыг газар дээр шийдэж өгнө үү, эсвэл би даргатай чинь уулзая" гэж. Арай зөөлрөөд Москва хотын салбарын дэд даргатай утсаар холбогдоод, хаяг, нэр усыг нь хэлж өгөөд биднийг тийш явуулав.
Нөгөө даргатай нь очиж уулзав.
3. ФМС по Москве. В.П.Иванов гэдэг дэд даргынх нь хаалга. Тус болсоон болсон.
5 ширхэг анкет бөглүүлээд бүгдийг нь тэр дор нь цохоод өгөв хөөрхийс. Доод давхарт нь буюу материал хүлээн авах хэсэгт нөгөө л нислэг нь гацсан зовлон нэгт ахан дүүс битүү чихээстэй. Зарим нэгийг нь таниад байгаа юм биш үү. Тэнд л ёстой жинхэнэ Интернациональ цугалсан байна лээ дэ. Материал өгөхөөс наана бас зурагаа нааж, паспортоо канондуулнаа. Мөн 2 нөхөртөө дутуу байгаа миграционная карта гэгчийг нь аваад өгчих гэсэн чинь өргөдөл бичүүлээд, нөгөөхийг нь цохох ёстой хурган дарга нь өрөөгөө түгжээд алга болчихсон. Цаг гаруй хөөцөлдөж байж гарын үсэг зуруулаад бүрэн гүйцэт материалаа өгч 2 яс нэг юм салсан.
4. Автосберкасса. Визний хураамжийг автомат машинд тушаах ёстой. Гэвч автомат машиныг тусгай нэг ажилтан л ажиллуулна. Хүн + автомат = хагас автомат.Хүлээж хүлээж 10 хоногийн хугацаатай виз бүхий паспортуудаа аваад гархад оройн 5 цаг өнгөрч байв. Белорусский вокзал орж билет бүтээж өгсөн монгол залуутай уулзаж, Брест хүртэлх плацкартын суудлуудтай тасалбаруудаа халаасалж аваад Улаан талбайг зүглэв. Талбай, Александровскийн сад, Охотный ряд ороод буудалдаа очиж ачаагаа цэгцэлж аваад буцаад вокзалруугаа очиж галт тэргэндээ сууж Москваг орхисон до.
Москва-д гар утсан дээр авсан бас бус зурагнуудаас нийтэллээ.
1. ФСБ-ийн хар тамхитай тэмцэх тасаг.2. Беларусийн элчин сайдын яам.
3. Метроны зорчигч. Анхаарал - өмднөөс унжсан гинжинд.4. Бас нэг зорчигч. Энэ удаад галт тэргэний.P.S: Зурагтаар Ялалтын баярт зориулсан ёслолын салютыг шууд дамжуулж байна. Сүрлэг зүйл болж байна да Москвад. Парадыг нь өдөр үзсэн. Төдийлөн тасархай гоё санагдаагүй.
10 May 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment