21 May 2010

Өдрийн өнгө

Өнөөдөр болсон үйл явдлаас цөөхөн хэд нь:
1. Өдрийн ундны цаг. Баруун 4 замаас модны 2-луу эргэхэд урд байсан автобус хойш алдаад, 3,14z. Сигнаалдаад байхад ирж тоншиж өгөөд тэр чигээрээ зогсохчгүй яваад өгдөг юм да. Уулзварт орчихсон, нэмээд битүү бөглөрөл байсан болохоор ослоо татаад зогсолтой ч биш. Түмний хараалыг идэх байлгүй дэ. Явсаар зогсоол ороод буугаад хартал гайгүй шүү. Будаг л болсон байна. Ойрд барцад их байх чинь, шашин төр муулалгүй удсаных байх гэсэн таамаг төрөөд байгаа.2. Өрхийн эмнэлэг. А витамины хуваарилалт. Бүртгэл "бүрэн автомажисан". Хүүхдийн нэр хайхад "хугацаа ер зарцуулагдахгүй".3. Хот ногоороод өнгө зүс нэмж буйг эс тооцвол бусад зүйл ерөнхийдөө гэрэл гэгээ алга да.

1 comment:

  1. гэрэл гэгээ бас байнаа байна

    ReplyDelete