ОХУ-д өнгөрүүлсэн эхний өдрийн үйл явдлын тойм.
Бид 17-ны өдрийн (орон нутгийн цагаар) 11:00-т Москва хотноо газардсан. Шинэ D терминалд буугаад автобусаар 2-р терминалруу (одоо F гэдэг болж) хүргүүлэв. Аэрофлотын ажилтан бүсгүй онгоц саатаж буйг сануулаад транзитаар зорчиж буй хүн тус бүрт 490 руб.-ийн хоолны талон өгсөн. Бидний нийслэг 18:00-д байсан болохоор нисэж магад гэсэн горьдлого битүүхэн байсан л да. Тэр тусмаа нислэгүүдийн самбарнууд дээр canceled гэсэн бичиг гараагүй байсныг хэлэх үү. 16 цаг гээд Аэрофлотын лавлах орход (ганц цонх, 2-хон ажилтантай, гадна нь нислэг нь хойшилсон бүх зорчигч, бөөн алаан) бүх нислэг тодорхой бус хугацаагаар хойшилсон, хэзээ нисэхийг бурхан л мэдэх байх гэсэн хариу өгсөн. Шереметьево-гийн ажилтнууд болохоор "Аэрофлот л мэднэ, бидэнд хамаагүй, туслая гэхнээ боломж алга" гэсэн шүү зүйл ярьж матарын нулимс дуслуулна.
490 руб.-ээр Шереметьево-д авч идсэн хоолны калори олигтойхон бин идсэнээс бага, тоглоомчгүй. Энд жинхэнэ утгаараа улаан шулаа явагдаж байна билээ. Валют солих цэг байхгүй, байгаа нь хилийн цаана, транзит зорчигч яг л гарна л да. Хоолны газрууд нь доллар, еврог хямдханаар авна гэж жигтэй. 1 аяга кофе 8 евро болох жишээний, хэ хэ. Манай нэг ажилтан хэдэн бэлэн хоол, алим г.м. "жоор"-той явсан тулдаа л гайгүй.
20:00 цагийн үед тэвчээр барагдаад, хоорондоо зөвлөлдөж байгаад хот орсон нь дээр юм гэсэн шийдвэрт хүрсэн. Онгоц буудлын ойолцоох бүх зочид буудал пиг. Онгоц буудалд консул нь ганц нөхөр. Түүний хаалгыг виз авах хүсэлтэй 80 баагий сахина. Зовлон нэгтэй улс л да, хөөрхийс. Дараалалд зогсож зогсож паспортуудаа визний хураамжтай цуг нэг юм өгөв. Транзит зорчигчидод онгоц буудал дээр 3-хан хоногийн виз хуулиар өгдөг юм байна. Илүүг өгнөө - гонж. 17-ны өдөр дуусаж байсан тул 18, 19, 20-ний өдөр гэж виз дарна уу хэмээн консулаас нь гуйв. "За, шөнийн нэг цагт ирж паспортуудаа ав" гэсэн хариу өгсөн. За тэгээд терминалд байсан үнэгүй сонин дэвсэж аваад хэдүүлээ 1-2 цаг унтав. Шөнө нөгөө нөхөр дээр очоод паспортоо авсан чинь 17-ны өдөр орчихсон виз дарчихсан байдаг юм да. "Энэ ямар өөдгүй гар вэ?!" гэж бодоод л паспортуудаа авлаа, өөр яалтай ч билээ. Одоо ачаагаа авах том асуудал бий. Нислэг хойшилсон тул ачаа татаагүй, буусан терминалд чинь байгаа гээд шинэ терминалруу явж буй автобусанд суулгав. Тэнд нь очсон чинь "Юу гэж бидэн дээр ачаа чинь байдаг юм. Хуучин терминалруу аль өдөр явуулчихсан" гэдэг байгаа. Классик ping pong тоглож байгаа юм л да. Хараалаа урсгасаар хуучинруу нь явах гэсэн чинь унаа байхгүй. Гаалиар нь гараад 2 терминалын хооронд явган алхалаа, 3,14z. Тийм ч ойр биш, нэмээд харанхуй, нэмээд явган хүний зам нь ч олдохгүй. Буудлын хамгаалагч машинаараа жаахан дөхүүлж өгсөн, чаавас өрөвдсөн юм байлгүй. Очоод гаалийн нэг ажилтнаас нь бараг шууд утгаар зүүгдчихсэн. Цаг гаран болж байж ачаагаа авав. Москва - Амстердамын нислэгээ Аэрофлот орж хүчингүй болгох гэж бас цаг орчим дараалалд өнгөрүүлсэн. Үүр цайж цагийн зүү 5:00-ыг зааж байв. Белорусский вокзал орох анхны хурдан галт тэрэг 6:00-д. Онгоцонд байсан цагаа тооцох юм бол 30 цаг хөл дээрээ нойр хоолгүй болж байгаа юм л да. Урд орой нь юугаа ч бэлдээгүй, гэртээ шөнө харьсан болохоор 3 цаг ч хүрэхгүй унтсан байсан. Ядардаг л юм билээ. Тэгсэн ч маргааш нь бас бүтэн өдөр ийш тийш явсаар орой нь л унтсан. Хилээр гархад 2 нөхөр маань "миграционная карта" гэдэг балай зүйлийг нь бөглөөгүй гараад ирж. Сүүлд нь тэр нь бас бөөн лай болсон. Тэр тухай дараа өгүүлнээ, хэ хэ. Харин одоо ганц 2 зураг (гар утсаар дарсан болохоор чанар мэдээж хог. Зарим нэг зорчигч терминалд 4 хонож байхад аппарат гаргаж ирж дарах чинь хаашаа ч юм).
1. Хилийн цэргийн ажилтан бүсгүйчүүд. Паспорт контроль.2. Ичих булчирхаагүй шулдаг олон газруудын нэг.
3. Консулын өрөөний хажуу бөөр (энэ төмөр хаалттай нь). Цаанаасаа хаалгатай. 10-аад хүний материал аваад өрөөгөө түгжээд алга болчихно. Цаг орчим болж байж ирнэ. Тэр цаана буй улс ч гэсэн хүлээж буй зорчигчид. Виз дундажаар 4-5 цагийн дотор гарна.4. Аэрофлотын лавлах цонх.5. Унтахаар засчихаад буй "ор" маань. Тэр хар цүнх - дотроо laptop бүхий миний үүргэвч, тухайн үедээ бол дэр л дэ. Шал нь чулуу, доороос овоо хайрдаг юм билээ. 6. Зорчигчид хаа тааралдсан газраа, боломжоороо л унтаж амарч байв. Хүүхэдтэй улс л зовж байна лэ дэ, бид ч яахав.
Амстердам-аас мэнд, шөнийн 01:00 цаг болж байна, унтлаа.
26 April 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
Адал явдалтай 3.14тэй аялал болж байгаам байна даа
ReplyDeleteOrosuud yor n uyund uurlaad yund tsuhaldaad bgaa n medegdehgui sonin aashtai 3.14zs.eruul yumuu geheer eruul bish ch yum shig, minii bodloor heviin haritsaatai humuus bish
ReplyDelete